Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсны улмаас үхтэлээ ташуурдуулжээ

Индонез улсад энэгн эмэгтэйг гэрлэхээсээ өмнө  бэлгийн харьцаанд орсон буруутгаж, саваа модоор зодож, хүний эрхийг зөрчсөн хэргийн талаар Daily Mail мэдээлж байна.

Тус улсын Ачех мужид  зөвхөн Шариатын хууль үйлчилдэг байна. Энэ хуулийн дагуу бол эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө өөр эртэй бэлгийн барьцаанд орох хориотой байдаг байна. Харин бусад муж аотуудад эл хууль үйлчилдэггүй ажээ.

Тодруулбал, Ачехх мужийн нэгэн залуу эмэгтэйг хүнтэй суухаасаа өмнө бэлгийн харьцаанд орсон хэмээн хотын иргэдийг цуглуулж байгаад нуруун дээр нь ташуурдаж, гэсгээдэг байна. Үүний улмаас эмэгтэй хөдөлж чадахгүй болж, улмаар  түүнийг дамнуурган дээр авч явахаас өөр аргаггүй байжээ.

Тус мужид л үйлчилдэг Шариатын хуулиар эндхийн эмэгтэйчүүд гэгээн валентины өдрөөр эмэгтэйчүүд хайртай залуудаа ямар нэгэн бэлэг өгөх хориотой гэнэ. Мөн өдгөөгөөс нэг сарын өмнө шөнийн 23.00 цагаас хойш баар цэнгээний газруудад эмэгтэй хүнийг очихыг хоригложээ. Хэрэв очихоор бол заавал нөхрийн хамт, асран хамгаалагчтай явж байх ёстой.

Үүнээс гадна эмэгтэй хүн өмд өмсөж, сонгуутуурах ундаа хэрэглэж, нөхөрт гараагүй л бол хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орох хориотой ажээ.  Хэрэв энэ бүхнийг зөрчвөл тус мужийн эмэгтэйчүүдэд  үхэхээс наахгуур шийтгэл ногдуулдаг гэнэ.

453135

453136

453137

Б.Цэцэ

Buzznews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих