Н.Алтанхуяг: “Ардчилал” – ХХК байгуулаад,хяналтын багцыг хэн атгах вэ ?..

1765\

Хаан шалдан байна ! гэж хэлэх хүн хааны эргэн тойронд нэмэгдсээр байна.

“Ардчилал” гэх үнэт зүйлсээ хувьцаа болгоод,хөрөнгийн хаалттай зах зээл дээр арилжиж “Ардчилал” – ХХК байгуулаад,хяналтын багцыг хэн атгах вэ ?.. гэдэг алаан нэг ил гарч, нэг далд орж байх хооронд уг компаний ханш гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаантайгаар эрс унаж байна.

Үнэт зүйлсээ буюу хувьцаагаа цөөхөн олигархиудаас буцаан авч ард түмэндээ өгөөд,сайн засаглалын туршлагатай,зүрхэндээ зөв ардчилалаа хадгалж үлдэж чадсан цөөхөн тоотой ахмад ажилчид нь шинэ залуу боловсон хүчнээ гаргаж ирж хамтарч ажиллавал амьд үлдэж магадгүй! Үгүй бол өөрөө авсанд орж хэвтээд өөр хэн нэгнээр авсныхаа тагыг хадуулах нь шиг байна.

“Ардчилал” өөрөө хэсэг бүлэг хүний өмч байх боломжгүй тул амьсгал нь давчдаж байна.

Түүнийг сулал ! Баян Ядуу Коммунист Капиталист Хөгшин Залуу гэж ангилалгүйгээр нийтээрээ хүртэх болтугай! Хаан шалдан байна гэж хэлсэн хүнийг хаан нь хамтарч гоё хувцас оёж өмсөцгөөе гэж хуурч байх шиг байна.

“Ардчилал” зөв мандан бадартугай !


URL:

Сэтгэгдэл бичих