Гаалийн байцаагчдаа хянаж байх ёстой хүн нь өөрөө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

1730

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа илт сэргэж, төрийн албан хаагчдыг “намнаж” эхэллээ. Тодруулбал, АТГ-ын гэнэтийн шалгалтанд гаалийнхан хэт олноор бүдэрч, зарим нь үйлдэл дээрээ баригдсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр гаалийн байцаагчдыг хянаж байх үүрэгтэй Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга М гэгчийг АТГ-аас саатуулсан байна. Тэрээр энэ албан тушаалд очоод нэг жил ч болоогүй байгаа аж.

М нь бусдаас авлига, хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байгаа аж. Түүнийг Замын-Үүд боомтод ажиллаж байх үед нь АТГ-ын 20 гаруй албан хаагчид гэнэтийн шалгалт хийж баривчилсан байна. Түүнтэй хамт хэд хэдэн байцаагчийг саатуулсан гэх мэдээлэл бий. Энэ тухай Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээлэл өгөх байх гэж найдаж байна.

 

Амар


URL:

Сэтгэгдэл бичих