Монголоо ярилцья-2 Ноён уул руу ноцсон ноходтой уралцья

12523937_1562000570764696_7000904232544703285_n 12919700_1562000600764693_2903010134873558429_n 12923183_1562000554098031_3987345014840979124_n 12924478_1562000610764692_1866684336245511914_n

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монголын үүх түүх, өвгөдийн суу заль оршсон догшин Ноён хутагт хайрхан бий. Нутгийнхан үүнийгээ шүтэж байдаг байлгүй дээ.

Ямар ч байсан шүлэнгэтэн ухуулах хүсэлтэй хүмүүс хааяа ганц нэг байгааг үгүйсгэхгүй ч халуун сэтгэлтэн нь түүнээс олон гэдэг найдаж байна. Эвлэн мандуулах хүчинд нэгдсэн Ноён уулаа аварья хөдөлгөөн, Босоо Хөх Монгол ТББ-ын олон жил хамгаалан тэмцэж ирсэн, өвгөдийн алтаа нууж үүцээ уудлуулахгүйн тулд өөрийн алтан булш хэрэгсүүрээр тамгалан үлдээсэн түүхэн дурсгалт түмэн олноороо хамгаалах төдийгүй дэлхийн өв санд хадгалагдан үлдэх учиртай хайрхан гэж боддог. Эвлэн мандуулах хүчнийхэн Ноён уулаа аврахаар Захиргааны хэргийн шүүхээр заалдаж буй.

Захиргааны хэргийн шүүхэд Эвлэн мандуулах хүч, Ноен уулаа аврах хөдөлгөөнөөс хууль бус ажиллагаа хэмээн үзэж үйл ажиллагааг нь хараахан эхлүүлээгүй байгаа ч 4 дүгээр сарын 1-нээр үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн дам яриаг Мандал сумынхан хэлж байна.

Монголын шүүх шударга байх уу хөрөнгөтэйд үйлчлэх үү гэдгийг монголчууд анхааралтай ажиглаж байна. Заалдсан хэрэг замхрахгүй завсар гарахгүй явбал заяа өндөр Монголчуудын талд шийд гарах нь дамжиггүй. Ноён уулын онгод савдаг шүтээнүүд бидэнд юу айлдсан бэ гэвэл Монголын заяа хариагүй, мохоо монголчууд сэрэхийн цагт Ноён уул шиг олон олон хайрхадаа авран хамгаалахаас хамаг үйл эхэлнэ. Хамгаалж чадваас Хамаг Монголын заяа тэгширнэ гэв.

Эвлэн мандуулах хүчнийхэн Ноён уулнаа хоёр хоног ажилласан бөгөөд бидэнд иргэдийн өгсөн мэдээллээр Сентерра Гоулд компани хууль бусаар ухсан нүхнүүдээ Захиргааны хэргийн шүүхийнхэн үзлэгээр газар дээр ирж танилцахаар ирэхээс өмнө яаравчлан булж, хэргээ далдалж нуух оролдлого хийж байгааг илчлэв. Энд хүнд даацын машинууд хөвөрч, энд тэнд сэндийчин ухсан нүхнүүдээ яаравчлан битүүлж гэмт хүн гэлбэлзэнэ, хулгайч хүн хуудууутай гэдгийг үлгэрийг үзүүлж байна.Энэ ямар учиртай нүхнүүд вэ гэвэл Сентерра Гоулд компани 1000 орчим нинжад тал засан нүх ухан олборлолт явуулах жүжиг найруулж эцэстээ нинжа нар ухсан дээрээ Сентара Гоулд ухсан дээр үү гэсэн таавар таалгаад эцэст нь Сентара нь дээрээ гэсэн хариуг сонсох гэсэн эрмэлзэл байв. Гэвч нүгэл нүдээр гарч өнөөдөр хууль бусаар ухуулж олборлосон эрдэнэсийн жинхэнэ буруутанг шүүх дээр хэлэлцэх гэж байна. Ноён уулыг ухуулж наймаалж байгаа төрийн дээрэмчдийг илчлэн олонд мэдүүлэх цаг болжээ. Тэд эх орон газар нутгаа сэндийчүүлж эцэг өвгөдийн булш бунханг бусниулсны шийтгэлийг амсах болно. Тэр өдөр мөдхөн гэдэгт Монголчууд итгэлтэй байгааг нутгийн ардууд бидэнд дамжуулан хэлсэн юм.

Зөв үйлс бүхэн зүг зүгтээ дэлгэрэх болтугай. Ноён уулаа ноён нуруутай хамгаалан авч үлдэхийн төлөө бүгдээрээ хэлэлцэн тэмцье. Бүрэн улс минь мөнх байг.
Natsag Dulamsuren


URL:

Сэтгэгдэл бичих