Японууд ажил дээрээ ядарснаас болж нас барж байна

sleeping-salaryman-on-train-floor_700x700 (1)Япон улсад ядарч цуцсанаас болж нас барсан ажилтнуудтай холбоотой нөхөн төлбөрийн хэм­жээ өсчээ. Ажил дээрх яд­ралтын улмаас нас барахыг “кароши” гэ­дэг. “Кароши”-тэй хол­боо­той шүүхийн нэхэмж­лэл сүүлийн нэг жилд 500-гаас 1000 болж өс­чээ. Ядралтын улмаас нас барсан ажилчдын эрх ашгийг хамгаалах үндэс­ний зөвлөл бодит байдал дээр энэ тоо хавьгүй их байгаа хэмээн мэдэгдэв. “Эрх баригчид зөвхөн хурал, цуглаан хийж энэ асуудлыг ярилцаж байна. Ажлын цагийг багасгах тал дээр Засгийн газар хангалтгүй ажиллаж байна” хэмээн тус байгууллагын төлөөлөгч Хироши Кавахито ярилаа.

Японы Хөдөлмөрийн яам хоёр төрлийн “кароши”-ийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь зүрх-судасны өвчинтэй холбоотой үхэл болон амиа хорлолт юм. Хэрвээ ажилтан зүрх-судасны өвчнөөр нас барахаасаа өмнө сард 100-гаас илүү цаг ажилласан бол ажил дээрх ядралтаас болж нас барсан гэж үздэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН


URL:

Сэтгэгдэл бичих