Харийн шашинд итгэгчдэд: “БУРХАН ҮХСЭН”

Ecumenismo(1)Итгэгчид Фридрих Ницшегийн “Шашны хүний” тухай ойлголт биднийг хэтэрхий сул дорой болгодог. Нэмж хэлэхэд, бурхан үхчихсэн” гэх үгийг, цаашлаад энэ үзлээ хэрхэн тайлбарласныг уншихыг зөвлөе. Тэгвэл та өөртөө итгэх нь илүү хэрэгтэйг ойлгохыг оролдож эхэлж магад.

Зүрхний ховдлын эмгэг, цоорлоосоо болоод төрснөөсөө хойш шаналж байгаа дөрвөн настай охиноо тэвэрсэн аав “Авралын зар” сүмийн үүдэнд зогсож таарав. Түүнтэй ойр зуурын зүйл хэсэг ярьсны эцэст “Охиноо эмнэлэгт биш христийн сүмд авчирч байгаа нь ямар учиртай юм” гэж асуулаа. Н.Тулга “Эмч нар охиныг минь найдваргүй гээд хүлээж авахаа больсон. Бүр хэцүүдсэн тохиолдолд л сэхээн амьдруулах тасагт хэвтүүлдэг. Химийн болоод бусад эмчилгээг даахгүй гэдэг. Одоо манай гэр бүлийн найдвар энд л байна. Үнэхээр бурхан гэж байдаг бол охиныг минь хэдэн өдөр ч болтугай амьд байлгаж өгөөч гэж гуйхаар би өдөр бүр ирдэг. Энэ байдлаар залбирлаа таслахгүй жил хагас явбал Солонгос руу эмнэлэгт зуучилж, хагалгаанд оруулж өгөх боломж байгааг номлогч багш хэлсэн. Түүнд бас найдлага тавьж байна” гэлээ. Биднийг ийн ярих зуур сүм хэмээх шошготой байшин руу ихэвчлэн 25-35 насныхан орж байв. Үүдэнд угтагч хийж байсан 30 гаруй насны эрэгтэй намайг шинэ итгэгч гэж бодсон бололтой христэд итгэгчдийн давуу тал, өөрийгөө хайрлах, бусдыг энэрэх, гэм нүглээ ухаарахын тухай багагүй хугацаанд ярив.

 

Ийн ярих зуураа “Манайх 1998 онд Өвөрхангай аймгаас хотод нүүж ирсэн. Тэр үед аав, ээж хоёр минь зургаан хүүхдээ тзжээх гэж хэцүүддэг байлаа. Харин хувь тохиолоор нутгийн нэг сайн санаат эгч таарч, бид зургааг сүмд анх авчирч байлаа. Түүнээс хойш биднээс гадна ах, дүүсийн хүүхдүүд ч бидэнтэй нэгдэж, одоо бүгд сайхан амьдарч байна. Олонх нь номлогч болсон” гэв. Итгэгчдийн олонх нь ийм замаар л харийн шашны гэр бүлд багтжээ.

 

Гаднын шашны төлөөлөгчдийн хувьд цэвэр ариун оюун санаа, итгэмтгий сэтгэл, борог амьдралтай монголчууд дэндүү хямдхан зууш байсан байх л даа, 2000-аад оны эхээр. Ялангуяа дуу хөөр, элдэв өнгө, үзэмжтэй хичээлийн хэрэглэл, чихмэл гэх мэт аар саарханаар хүүхдүүдийн сонирхлыг татах бүр ч амархан байсан биз. Одоо бол монгол хүүхдүүдийн оюун сэттэхүй, үг үйлдэл огт өөр тэмүүлэл, хүсэл зорилготой болсон нь илт ажитлагдаж, мэдрэгдэж байгааг дунд сургуулийн багш нар төдийгүй судлаачид үнэлэн ярьдаг болсон. Шашны элдэв урсгалын унж дорой мэт боловч уран цэцэн хуурмаг үгсэд хууртахааргүй, сонссон ч ялгаж салгах цаг үе хэдийнэ төлөвшсөн гэх нь ч байна. Гэвч 2000-аад оны эхээр гаднын элдэв урсгал, ялангуяа христ, мүүнд итгэл, сэтгэлээ өгсөн хүүхэд, залуус өдгөө нас биед хүрч, итгэгчдийн армидаа орчин тойрныхноо, амьдрал нь ядруу өрхийн хүүхдүүдийг шлдуу шашиндаа уруу татахыг оролдож байна. Мэдээллээс хол орон нутгийн иргэд тэдний зорилтот бүлэг болоод байгааг албаныхан ярьдаг.

 

Өөрөөр хэлбэл, гаднынхан одоо өөрсдөө бус өнгөрсөн 20-иод жилд бэлтгэсэн монгол залуусыг шашны урсгалаа өргөжүүлэхэд ашиглаж эхэлсэн гэсэн үг. Энэ үүднээс нийгмийн зонхилох хэсэг болох 15-24 насныхны сүсэг бишрэлийн талаар судалгаа байдаг эсэхийг сонирхлоо. Өдгөө тэдний юу хүсэж, зорьж байгаагаар ирээдүйн Монголын дүр зураг тодорхойлогдоно. Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дээр дурдсан 53.9 хувь нь шүтлэгтэй гэсэн сонирхолтой тоо олж харлаа. Цааш нь дэлгэрүүлэн харвал эдгээр сүсэгтний 82 хувь бурхны, үлдсэн нь бусад шашинд итгэдэг гэж 2010 оны Хүн амын тооллогын шашин шүтлэгтэй эсэх гэх цонхонд бөгаөжээ. Гэвч судалгааны эго дүн бодит байдлаас тэс ондоо, дэндүү ташаа гарсан нь Монголд үүрээ засаж, хүрээгээ тэлсэн гаднын шашинд итгэгчдээр батлагдана. Өдгөө Монголд харийн шашны 500 гаруй байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж, монгол итгэгчдийн тоо албан бус тоогоор 200 мянгад хүрээд байна. 200 мянгаас хэд дахин олон байж мэдэх ч үүнийг манай статистикчид битгий хэл харийн шашныхан ч тогтоож чадахгүй нь харамсалтай.

 

НАС БИЕД ХҮРСЭН ХАРИЙН ШАШИНТНУУД
“Ертөнцийн эзний чуулган” нэртэй христийн чуулган 1990 оны аравдугаар сарын 7-нд албан ёсны эрхээ авснаар Монголд гадны шашны урсгал нэвтэрсэн гэдэг. Тэгвэл энэ тоо өдгөө 500 гаруй болж өргөжсөн. Өөрөөр хэлбэл, гаднын шашин Монголд бууриа зассанаас хойш 26 жил өнгөрчээ. Хүнээр бол нас биед хүрсэн гэсэн үг. Христийн шашинд итгэгчдийн анхдагчид уг шашны үзэл суртал, номлолыг сонсоод 26 дахь жилтэйгээ золголоо. Бага хугацаа биш. Хүний тархинд тухайн шашны баримтлал, үзлийг бат суулгах хангалттай он цаг. Бид Улаанбаатарын хаанаас ч толгойгоо хар голдуу алчуураар битүү боосон, урт хар нөмгөн дээл өмссөн, эсвэл Библийн эшлэлийг төрийн дуулалаасаа ч илүүтэй мэдэх монгол охид, залуусыг олж болохоор болсон. Тэр ч бүү хэл өнгөрсөн оны байдлаар Монголын сум бүрт шашны 1-3 сүм, цуглаан үйл ажиллагаа явуулж байсан мэдээ бий. Орон нутгийн иргэдийн хувьд хот үзнэ, эрдэмном сурна, хүнтэй эелдэг боловсон харьцаж сурна, Солонгос явна гэх мөрөөдлөөр шашны цуглаанд элсдэг байсан гэх судалгаа ч бий. Цуглаанд гурван жил тогтвортой явж, олон гишүүн нэмсэн иттэгчийг удирдагч нь зөөврийн компьютер, орон нутгаар аялах эрхийн бичгээр урамшуулдаг гэх. Үүний төлөө ерөнхий боловсролын сургуулийн зуу зуун сурагч бусдын ятгалгаар харийн шашинд хөтлөгдөх болов. Монголчуудын хувьд, тусгаар тогтносон Монгол Улсын хувьд энэ яавч сайны дохио биш.

 

Өдгөө Монголд шашны 118 байгууллагын 500 гаруй салбарт будда, христ, ислам, бөө мөргөл, үнэн алдартан, католик, хиндү, бахай, мүүн, шинто болон бусад гэсэн төрлийн 200 мянга гаруй (албан бус тоо) итгэгч бий гэх. Үүнээс зөвхөн христэд итгэгч нь 120 мянга орчим хэмээн Монголын Евангелийн холбооноос мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоо жилээс жидд нэмэгдэж буй. Энэ онд л гэхэд шашны 11 байгууллагын үйл ажиллагааны хугацааг жилээр сунгаж, хоёр байгууллагад үйл ажиллагаагаа эхлүүлэх эрх өгчээ. Таван жилийн дараа дээрх тоо хэд дахин нэмэгдэхийг таах аргагүй. Учир нь 1994 оноос хойш шашинд итгэгчдийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан байдаг. Тодруулбал, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс 1970, 1980-аад онд хийсэн цуврал судалгаанд оролцогчдын 80-85 орчим хувь нь өөрсдийгөө сүсэг бишрэлгүй бөгөөд шашин, сүм хийдтэй огт холбоогүй хэмээн хариулж байж. Харин 1994 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав буюу 71.1 хувь нь аль нэг шашинд хамаатуулсан буюу ямар нэг хэмжээгээр сүсэг бишрэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг төдийлөн ойшоогоогүй бөгөөд энэ байдпыг ардчилсан нийгэмтэй холбож, иргэд шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдэлж буйн жишээгээр тайлбарлаж байв.

 

Энэ тухай шашин судлаач Ж.Алтайбаатар “Шашны талаарх социализмын үеийн хатуу чанга хяналт 1990-ээд онд эцэс болсноор хүмүүс бурхны шашныг идэвхтэй сонирхож, шашны үйл ажиллагаанд ч илүүтэй оролцох болсон” хэмээн тайлбарлав. Үүний дараа 2003 оны “XXI зууны эхэн үеийн Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 74.89 хувь нь шашин шүтэгчид байсан бөгөөд есөн жилийн хугацаанд шашин шүтэгчдийн тоо 3.7 хувиар нэмэгджээ. Үүнээс долоон жилийн дараа буюу 2010 онд улс даяар албан ёсны бүртгэлтэй 511 сүм, хийд байгаагаас 254 буддын, 198 нь христийн, 44 исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд бий” гэсэн статистик гарсан байна. Гэхдээ эдгээр тоог албан ёсны бус хэмээн үздэг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах нэг эрхийн бичгийн ард хэчнээн ч салбар цуглаан байхыг үгүйсгэх аргагүй тухай шашин судлаачид өгүүлэв. Сонирхуулахад, нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт өдгөө исламын шашны хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Налайх дүүрэгт байрлах Мекке сүм нь лалын шашны хоёр үндсэн урсгалын томоохон нь болох суннит чиглэлийг баримталдаг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь “байнга” гэсэн тодотголтойгоор 1994 онд олгогдсон байдаг. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа сүм хийдийн хамгийн оггон нь Японы уугуул шашин болох Ками хэмээх сүнсийг тахин шүтэхэд үндэслэгдсэн шинто шашин юм.

Ийнхүү баримталдаг чиглэл, номлол сургаалийн талаас нь авч үзэхэд 5-6 төрлийн шашинд хамаарах 10 гаруй урсгал чиглэлийг төлөөлсөн уламжлалт бус шашны байгууллагууд Монголд суурьшин үйл ажиллагаа явуулж байна.

 

 

БОРОГ АМЬДРАЛ ДАГАСАН ИТГҮҮЛЭГЧИД
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг будцын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч, зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3, буддьш шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгджээ. Зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь зөвхөн энэ хоёр дүүрэгт төвлөрч байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирсэн сууршигч олонтойд тооцогддог гэр хороололд шашны байгууллагууд төвлөрөхийг зорьдог нь мэдрэгдэж буй

 

Үүний цаана ядуурал, ажилгүйдэлийг шашны байгууллагынхан олзолж буй нь харагдана. Тодруулбал, ихэвчлэн амралтын өдрөөр цуглаж, дуулж, хуурдаж, хооллож, номлодог цуглааныхан гишүүддээ сар бүр хүнс, эд материалын туслалцаа үзүүлдэг байна. Үүнээс гадна хүүхэд, залуусын гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг түшиглэн тэднийг өөрсдөдөө татдаг аж. Мөн бусад сургалтад ч хамруулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний туслалцаа үзүүлэх маягаар ч бас гишүүнчлэлийн тоогоо нэмдэг. Хүнд өвчтэй хүүхэд, иргэдээр дамжуулан өвчтнийг ихэвчлэн БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэхэд зуучилж өгөх нэрээр гэр бүлийнхнийг нь сүмийн цутаандаа урьж, оролцуулдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн шашинд итгэгч, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцогчдын эгнээг дунд эргэм насныхан тэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1990-ээд онд аль нэг шашинд хүчин зүтгэсэн залуус өдгөө 35-45 насныхан болсон байна. Өөрийгөө ямар нэг шашин шүтдэг гэж хэлснээр нь хүний сүсэг бишрэлийг тодорхойлох аргагүй. Сүсэгтэн гэдэг тогтсон зан үйлтэйгээс гадна, тодорхой ёс сургахууны хэм хэмжээтэй хүнийг хэлдэг. Тэгвэл ийм хэмжээнд хүртлээ ном сонссон 35-45 насныхан аль нэг шашнаас гүн хамааралтайгаар амьдарч байна. Өнөөгийн нийгмийн тодорхой хэсгийг тзд үүрэлцэж, төлөөлж, удирдаж яваа. Оюун санааны болоод материаллаг хэрэгцээний гүн дутагдалд автсан ядуу, зүдүү өнөөгийн нийгэм христийн болон гаднын бусад шашинд иггэгчээ тэлэх таатай хөрс болоод буй.

 

Зарим хүн “Гаднынхан Монголыг хагалган бутаргах гэж, итгэл үнэмшлийг нь үгүй болгох гэж шашны төлөөлөгчдөө санхүүжүүлэн нааш нь илгээсээр байна. Энэ нь өдгөө мэдэгдэхгүй ч бидний хүүхдүүдийн үед Монголыг шашны урсгалаар нь хуваан мөргөлдүүлнэ” хэмээн ярьдаг. Гэвч шашны байгууллага үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн боломж нь бүрэн нээлттэй манай улсад хүүхэд, багачууддаа шашин шүтэх, эс шүтэхүйн тухай ойлголтыг зөв өгөхөөс өөр арга одоогоор алга. Хууль бусаар салбар нээж, хүүхэд залуусыг элдэв гаж зүйлд уруу татсан урсгал байсан ч шалгах нэрийдлээр хэд хоног хоргоогоод л буцаадаг тухай эх сурвалжууц онцолж байсан. Өөрөөр хэлбэл, харийн шашин Монголын газар нутаг, хүн амын дунд улам бүр шигдэж, монголчуудын өөрсдийнх нь ятгалга, оролдлогоор хүрээгээ тэлэхийг хүсэж байна. Гэхдээ дунд сургуулиудын багш нарын хэлсэн үнэн бол оюун ухаан, сэтгэл зүрхээ щашинд бус өөрийнхөө хүсэл тэмүүлэл, зорилгын төлөө цаг, минут тутамд зүлгэн өнгөлж буй шинэ үеийнхэн одоо байгаа харь шашинчдаас илүү хүчтэй. Тэгээд ч бурхан үхсэн. Тийм байгаасай.

 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих