Та нар энэ сайхан залуу ажилчидаа тийм хүйтэн байранд суулгаад өөрсдөө халуу дүүгсэн конторт сууж байж таарахгүй

1460031_977728352302489_1717296301728193999_n
“1960 оны өвөл юмсан. Дүн хүйтэн эхэлсэн тэр үед гэр бүлгүй хэсэг залуус уурын халаалтгүй галладаг дан шавар байшинд түлээ түлшээ олоод түлчихэж чадахгүй ядруухан зутруухан байлаа.
Тэр үед Цэдэнбал дарга ирж, бидний байраар явж үзээд, дараа нь Аж үйлдвэрийн комбинатын дарга, Намын хорооны дарга нарт хандаж:
- Та нар энэ сайхан залуу ажилчидаа тийм хүйтэн байранд суулгаад өөрсдөө халуу дүүгсэн конторт сууж байж таарахгүй.
Энэ контороо суллаж, тэр залуучуудыг суулга. Өөрсдөө үйлдвэр дээрээ конторло” гэж хэлсэн ёсоор болж, бидний залуус халуу дүүгэсэн дулаан байшинд өвөлжиж билээ.”
(Өмнөговь аймгийн Хоршооллыг дэмжих төвийн тэргүүн Ч.Батням)


URL:

Нэр: Зочин Огноо: 4 April 2016

Мөн ч сайхан хүмүүс байж дээ

Сэтгэгдэл бичих