Хэрхэн өөртөө итгэлтэй, амжилттай байх вэ?

 

100_f9782a5c9953986f4dd2d32356ea68ad

  1. Сэтгэл хөдлөлөө барь

Орчлон ертөнц дээрх бусад бүх хүмүүсийн адил чамд баяр баясал, уйтгар гуниг, зовлон шаналал байгаа. Үргэлж сэтгэлийн хөдөлгөөн чинь хамгийн сайхан байна гэдэг боломжгүй. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө бага ч гэсэн барьж бай. Ингэснээр чи бусдыг гомдоож, өөрийн ажил үүргээ цалгардуулахгүй байж чадна. Уур чинь хүрээд байвал ердөө л алх л даа. Шал өөр болох болно шүү.

 

  1. Өөрийн зан характарынхаа өмнө хариуцлагаа үүр

Өөртөө тохиолдсон муу зүйлийнхээ төлөө бусдад гомдоллохоо зогсоо. Хэрвээ үүндээ шалтаг хайгаад л, эсвэл хэн нэгэн рүү буруугаа чихэх гээд байх юм бол энэ хэзээ ч сайн зан чанарт орохгүй. Харин өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрийн зан характар (сайн ч бай, муу ч бай)-таа хариуцлагаа үүрвэл энэ таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө аливаа зүйлийг хариуцаж чадах юм байна гэсэн итгэлийг чинь нэмэгдүүлэх болно.

 

  1. Шийдвэр гаргаж бай

Шийдвэр гаргахаас битгий хойш сууж бай. Шийдвэрээ гаргаад л хэрэгжүүлээд эхэл. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг зуршлыг бий болгочихвол энэ чинь амархан шүү дээ. Амжилттай хүмүүс илүү олон шийдвэр гаргаж, тэднийгээ тэр доор гүйцэлдүүлдэг хүмүүс байдаг. Харин залхуу хүмүүс хойшлуулах шийдвэрийг гаргадаг. Тэр нь тэдний гаргаж чадах цор ганц шийдвэр байдаг бөгөөд хэнд ч ашиггүй.

 

  1. Өөрийгөө бусад хүмүүстэй битгий харьцуул.

Ингэснээрээ чи л өөрийгөө голж, өөртөө урам хугарна. Харин оронд нь өөрийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүлж, өөрийн тогтоосон жишгээр амьдар. Ийнхүү та зорьсон зүйлдээ тасралтгүй явсаар хүрэх болно. Түүнчлэн, бусад хүмүүс чиний талаар юу гэж боддог бол гэж битгий бод. Харин ч чиний өөрийнхөө талаар юу гэж боддог чинь тэд чиний тухай бодсоноос хавьгүй чухал биш үү.

 

  1. Өөрийгөө хөгжилтэй байлга

Эхлээд, чамайг баяр баясгалантай, аз жаргалтай байлгадаг зүйлсүүдийг жагсаагаад гаргачих. Дуу сонсох, ном унших, жаахан хүүхэд, найзтайгаа ярих гэх мэтчилэн. Харин гуниглаж, урам хугарсан үедээ “Хөгжилтэй болгодог жагсаалт”-аасаа хэдийг нь хэрэгжүүлээд эхлэхгүй юу?. Энэ гарцаагүй чиний итгэл, нөхцөл байдлыг өөрчлөх болно.


URL:

Сэтгэгдэл бичих