Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд

10257958_1665081520437818_42712270525804066_n

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Од нэрэндээ итгэсэн дуучид
Дуулахаасаа өмнө харвачих гээд
Оюутан насны залуучууд
Дугуйны нөхөөс болчих гээд
Овилгогүй хэдэн гэлэнгүүд
Дуган хийдээ шатаачих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Хурдан морины өмнүүр
Машин орж цоллуулчих гээд
Хурал удирдсан дарга нь
Манцуйтай хүүхэд шиг уйлчих гээд
Хууль журмаар хүнийг
Мал шиг хашиж хариулчих гээд
Хураасан жаахан хөрөнгийг нь
Манаачтай нь хамт дээрэмдчих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Өдөржин түгжрээд унтуулчих гээд
Өглөө оройдоо утаж алчих гээд
Өөрийн биеэ face-ээр зарчих гээд
Өрөөлийн үгээр твитрээ дүүргэчих гээд
Хүүхэн нөхөрөөсө хахууль нэхчих гээд
Хүүхэд нь эцэг эхээ шантаачлах гээд
Хэл эрдэмгүй байсан ч номлочих гээд
Хил хязгааргүй тарчих гээд
Ёстой нэг сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Эхнэр нөхөр биесээ танихаа больчих гээд
Элгэн садан нь биесээ харахаа болчих гээд
Эр эм нь ялгагдахаа больчих гээд
Эрлийз хурлийз нь холилдоод уусчих гээд
Эмээлээ мотоциклд тохчих гээд
Эрийн хийморь морины нуруу эзгүйрчих гээд
Ээдээ мөн ч сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Ерөнхийлөгч нь сайн жүжигчин болж Оскар авчих гээд
Ерөнхий сайд нь харийн компанийх болж улс орныг зарчих гээд
Ерөөл биш хараал хэлсэн дуу хит болчих гээд
Ертөнцийн гуравт төрийн гурван өндөрлөг багтчих гээд
Улс төрчдийн данс гадаад руу гарчих гээд
Улаанбаатар нь гадаадынхнаар дүүрчих гээд
Ухарсаар чулуун зэвсэг рүү шилжчих гээд
Үнэхээр сандаргаж байна энэ цагийн Монголчууд


URL:

Нэр: монгол Огноо: 3 April 2016

Үнэн

Сэтгэгдэл бичих