Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт олгоно

мта

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн орон сууц  худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцаан авдаг билээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулснаас эхний ээлжид 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө материалаа өгсөн 11 мянга 750 иргэний 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулсан. Иймээс гуравдугаар сардаа багтааж, татварын буцаан олголтын мөнгийг өгнө хэмээн Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү мөнгө иргэдийн дансанд ороогүй байна.

Тэгвэл Нийслэлийн Татварын газраас нэгдүгээр ээлжийн 11750 иргэний 9,340,417.7 мянган төгрөгийн буцаан олголтыг олгуулахаар Нийслэлийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн хэмээн  мэдээлсэн юм.

Иймээс нэгдүгээр ээлжид орсон иргэдийн татварын буцаан олголтын мөнгө хэзээнээс дансанд  орох талаар Нийслэлийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс тодруулахад “Татварын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаж орно” гэх хариултыг өгсөн юм.

Buzznews.mn


URL:

Сэтгэгдэл бичих