Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

tsag_agaar(1)Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 03-наас дөрөвдүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.




URL:

Сэтгэгдэл бичих