Facebook дэхь шилдэг онигоонууд /савж унатлаа инээцгээе/

1201604011459494189Чапаев Петкад дайчин эрийн хөшөөний нээлтэн дээр унших шүлэг бичих даалгавар өгөв. Петка 2 хоногийн дараа шүлгээ шалгуулахаар ирлээ.
Мандах нарны гэрэлт туяанд
Мангар том боовтой баатар эр aлсыгширтэн зогсох нь
Аяа бас тун сүртэй… гэхэд
Чапаев уурлаж юун мангар том боов моов бэ, наадхаа зас гэхэд нь маргааш нь Петка засчихлаа гэсээр орж ирээд
Мандах нарны гэрэлт туяанд
Мангар том боовгүй баатар эр
Алсыг ширтэн зогсох нь
Аяа бас сүртэй… гэхэд
Чапаев хагартлаа уурлаж үхсэндээ боовны тухай оруулаад байгаан бэ, наад боовоо далд хийгээдхээч гэхэд Петка төд удалгүй малийтал инээсээр орж ирснээ
Мандах нарны гэрэлт туяанд
Мангар том боовоо нөмрөгөөрөө далдадсан баатар эр
Алсыг ширтэн зогсох нь
Аяа бас сүртэй хэмээн уянгалууллаа

***

Япон жуулчин  автомашинтай  манай замд явж байснаа орчуулагчаасаа асууж байна гэнэ, “Ээ бурхан минь, энэ замыг барьсан хvмvvc шоронд байгаа биздээ ? – Өө яалаа гэж бvгд  УИХ-д байгааш дээ.

***

Эмч ээ, би унтах болгондоо дандаа нэг л зvvд зvvдлээд байдаг болчихлоо -Тэгээд ямар зvvд юм бол? -Хулганууд сагс тоглож байна гэж зvvдлээд салахаа байлаа. -Тэгвэл, май энэ эмийг єнєє оройноос эхлээд уугаарай -Маргаашнаас ууж болох болов уу, эмч ээ? -Яаж байгаа нь тэр вэ? -Yгvй юу л даа. Єнєє орой хулгануудын баг шувтаргын тоглолтоо хийх юм л даа

***

Эмийн сан. Залуухан эмийн санч бүсгүй уйдаад сууж байна гэнэ. Гэтэл нэг залуу ороод ирэв.
-Нэг пачк бэлгэвч авъя даа.
-Ямраас нь?
-Хамгийн сайнаас нь.
-Манайд дандаа сайнууд нь л байгаа даа.
-Тэгвэл өөрт чинь хамгийн их таалагддагаас нь..
-Яанаа… Ингэхэд өөрийг чинь хэн гэдэг билээ?

***

Шинжилгээ єгєхєєр ирсэн євчтєн гурвын саваар дvvрэн шээс аваад ирсэнд сувилгач бvсгvй уурлаж: -Та нэртэйгээр нь ахиад уут дvvрэн баас аваад ирэхгvй дээ гэвэл нєгєєх нь: -За тэр би бvр мэдээд байсан юм аа, ах нь аваад ирсэн май гэжээ.

***

Хөдөө аж ахуйн улсын шалгалт болж байна гэнэ. Нэг оюутан жаахан юм үнэртүүлсэн орж ирэв. Багш дургүйцэж оюутанг унагая гэж бодоод:
-За хүүхээ, үхэрт аборт хийж болох уу? гэж асуув. Оюутан:
-Багш минь та яаж яваад ийм юманд орооцолдчихвоо

***

Вовкагаас багш нь асуув.
Багш: Асч байсан 3 лааны нэгийг нь унтраавал хэд үлдэх вэ?
Вовка: 1 үлдэнэ. Нөгөө хоёр нь ассаар байгаад дуусчихна.
Багш: Уг нь чамаар 2 гэж хэлүүлэх гэсэн юм. Гэхдээ яахав, сэтгэж байгаа чинь таалагдаж байна.
Вовка: Багшаа, би танаас тэгвэл нэг юм асууя.
Багш: За тэг.
Вовка: Гурван хүүхэн зайрмаг идэж байжээ. Нэг нь долоож, нэг нь хасаж, нэг нь хөхөж идэж байсан бол аль нь нөхөртэй вэ?
Багш нь инээснээ: Бодвол тэр хөхөж идэж байгаа нь юм болов уу даа.
Вовка: Биш. Хуруундаа бөгжтэй нь. Гэхдээ таны яаж сэтгэж байгаа чинь их таалагдаж байна гэжээ

***

Нөхөр нь жингээ үзэхдээ гэдсээ татахыг нь харсан эхнэр:
-Ингээд нэмэр болох уу?
-Болохгүй яахав. Ингэхгүй бол тоо нь харагдахгүй байгаа юм…..

***

Эр: Танилцах уу эмэгтэй?
Эм: Би танихгүй хүнтэй танилцдаггүй
Эр: Энэ эмэгтэйчүүд дандаа ингэхийм. Та нар хаашаа юм таньдаг хүмүүстэйгээ танилцдаг юм уу?


URL:

Tags:

Нэр: bilgun Огноо: 12 June 2016

Үнэхээр гоё онигоонууд байнадаа хахаха

Сэтгэгдэл бичих