МОНГОЛЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ ЯДУУРЧЭЭ

43cc43d6-8bbf-4e0b-8187-20c24c4e234bМонголын эдийн засаг, хөрөнгө мөнгө, орлого ашгийн хуваарилалт хэрхэн хуваарилагдаж буйг гэр бүлийн түвшинд судалсан байна. Гэр бүлийн хүн амыг 4-5 гэж тооцвол, Монголд 600,000- 750,000 гэр бүл байх боломжтой юм байна. Эндээс зөвхөн 5 хувь нь Монголын ТОП компаниудын 95 хувийн хувьцааг эзэмшдэг.

Харин 1000 гэр бүл үлдсэн 5 хувийг хуваадаг ийм дүр зураг гарчээ. Энэ бол гэр бүлд ангилж гаргасан тоон үзүүлэлт болно.

Баян ядуугийн судалгаа

  • Хамгийн баян -0,28%
  • Өндөр орлоготой- 14,39%
  • Дундаж орлоготой- 19,97%
  • Бага орлоготой. -42,04%
  • Ядуу- 23.33%

Ийм зураг гарчээ. Үүнийг тоогоор илэрхийлбэл:

  • Хөрөнгөтөн баячууд – 8400
  • Чинээлэг хөрөнгөтнүүд -431,700
  • Дундчууд-. – 599,300
  • Ядуучууд-. -1,261,200
  • Үгээгүйчүүд. -699,900

Ийм тоо болж байна. Монголд 8400 хүн бялхаж амьдарч байгаа бол 699,900 буюу бараг 700,000 хүн өлсгөлөн амьдарч байна. Энэ эгнээ рүү гулсах магадлалтай хүний тоо 1,261,200-д хүрчээ. Энэ бол монголын 10 хүний 7 нь ядуу, нэн ядуу гэсэн дүр зураг юм. Ийм тоо судалгааг 2015 онд хийсэн бөгөөд, энэ судалгааны дүнгийн эх сурвалж нь Монголын засгийн газрын харъяа Монцамэ агенлагаас эрхлэн гадаад сурталчилгаанд зориулан хэвлэдэг Новости Монголий (2016, Дугаар 11( 1043) ) сонин болохыг дурдах нь зүйтэй болов уу. Бид ингэж л амьдарч байна.

Судлаач Д.ЦЭНД

 


URL:

Нэр: Zochin Огноо: 1 April 2016

Arai dendene ee Xen itgex um be Teneg um yarix um

Сэтгэгдэл бичих