МҮҮН Б.Насанбаяр Монголчуудыг тархидсан уу?!

c83fd2e571cf2975ed3d22801fcefe9960c8f904Өнгөрсөн хоёр сар гарангийн хугацаанд Монголчууд МҮҮН-ий гаж урсгалтай тэмцсэн шиг тэмцсэн. Харин энэ үед хамгийн их МҮҮН-ээрээ дуудуулсан хүн бол БСШУЯ-ны Стратеги төлөвлөлтийн дарга асан Б.Насанбаяр.

Харин тэрээр өнгөрсөн сарын 14-нд сэтгүүлчдийг цуглуулан ажлаа өгч байгаагаа сүр дуулиантай мэдэгдэж, өөрийгөө МҮҮН-чин биш гэдгээ хүртэл зарлан нэвтрүүлэгт орж байлаа. Ингэхдээ өөрийгөө хэлмэгдсэн тиймээс холбогдох газруудад өгч шалгуулна мөн Монголын ирээдүй болсон хойч үедээ санаа зовсондоо ажлаа өглөө. Хэмээн нүдэндээ нулимстай гарсан гэж болно. Гэтэл нь зүгээр л шоу байсан гэдгийг ойрын өдрүүдэд сошиал ертөнцөөр гараад байгаа болон эх сурвалжуудын мэдээллээс харагдаад байна.

Сүүлийн үед тэрээр БСШУЯ-аар байнга эргэлдэж өөрийн албан өрөөндөө суух болсон талаар тус яамны ажилчид ярьж байгаа гэнэ. Тэгэхээр түүний ажлаа өгнө хэмээж байсан нь зөвхөн өөр лүү ирэх цохилтын хүчийг намжааж, ард иргэдийг унтуулах аргыг сүвэгчлэн тархидсан бололтой.

 

Эх сурвалж: FACT.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих