Гаалийн байцаагч нар газар дээрээ баригджээ

1681sc33q7per86909l5snpc1l_500x500АТГ-ынхан Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод урьд шөнөжин нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэхдээ байцаагчдыг шалгаж авлига хээл хахуул авсан эсэхийг нэгжиж эд мөрийн баримт болгон мөнгө төгрөг хураан авчээ. Мөрдөн байцаагчид албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байсныг үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.
Ингээд шалгалтын үеэр Гааль, Татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байсныг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Дээрх нэр бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байгаа юм байна.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих