Э.Бат-Үүл ерөнхийлөгчид нэр дэвшвэл С.Баяр “ЯЛНА” гэдгээ зарлалаа

ca72aadfde0b17c0big2012 оны сонгуулиар нам нь ялагдмагц МАН-ын томчуудаас УИХ-д сууж чадаагүй нэлээд хэдэн нөхөр харь орныг зорьсон. Экс генсек Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуульд судлаач багшаар ажиллаж байгаад сонгуулийн чимээнээр саяхан эх орондоо ирж, нэг л мундаг ардчилсан үзэл, зарчим ярьдаг хүний дүр эсгэж шоудах болов. Түүний өмнө тус намын генсек байсан У.Хүрэлсүх Австралийг зорьж, усанд хаясан чулуу шиг алга болсон нь 2016 онд тэрбээр нэг бол улс төрд орохгүй, эс бөгөөс жагсаалтад бичигдэхээр болсныг харуулсан.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр хэнз хүүхдээ тэвэрсэн шиг, дурсамжийн номоо тэрлэсэн шиг Америк дахь хаустаа амьдран сууж байгаад саяхан мөн л эх орондоо хөл тавив. Түүний хувьд урьд өмнө хашиж байсан Ерөнхий сайд болох, эсвэл зүгээр нэг УИХ-ын Сул гишүүн, алх цохидог УИХ-ын дарга болохыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Учир нь, саяхан түүний бичсэн “Интоорын компот” нэртэй нийтлэлд хүүхэд ахуй цагтаа С.Баяр эмээгийнхээ өгсөн компотыг авч яваад одоогийн хотын мээр Э.Бат-Үүлд дээрэмдүүлэх шахсанаа өгүүлсэн байдаг. Энэхүү нийтлэлийг зүгээр нэг УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд зориуд хүргэж, цахим сүлжээгээр тараагаагүй нь лавтай. Уг нийтлэлийг сайтар уншиж үзвэл өөрийн эрхгүй улс төрийн өнгө аяс мэдрэгдэнэ. Угтаа хүүхэд ахуйн дурсамж бол арай өөр, энгийн байдлаар бичигдэх учиртай байв.

Хамгийн гол нь, дээрх нийтлэлд Э.Бат-Үүл бол багаасаа л гудамжны хулигаан байсан гэдэг санааг тод томруун гаргасан байгаа юм. Харин С.Баяр өөрийгөө ихэд даруухан, гэхдээ хэнд ч мөчөөгөө өгдөггүй, бага зэрэг аймхай нэгэн байсан мэтээр дүрслэн өгүүлжээ. Гудамжны хулигаан Э.Бат-Үүл хэрхэн тэр хавийн хүүхдүүдийг зодож, дээрэлхэж, дарамталдаг байсныг энэхүү гэнэ сэрэггүй дурсамжаараа тэр хөөрхөн чимхээд авчих шиг болж байгаа нь цаанаа нэгэн далд санааг агуулах ажээ. С.Баяр өвөртөө хийж явсан компотоо Э.Бат-Үүлд зүгээр нэг дээрэмдүүлчихсэнгүй. Тэрбээр орцонд орж, хэнийх нь хамраас түрүүлж цус гарсан нь ялагдсанд тооцогдоно хэмээн зодолдож, азаар Э.Бат-Үүлийн хамраас түрүүлж цус гарснаар энэхүү шударга бус үйлдэлд тэрбээр цэг тавьж, ялалт байгуулсан бөгөөд түүний цаана би бол шударга үнэний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм л хүн гэсэн санааг агуулжээ.

Чингээд зогсохгүй “Чи ялагдсан ч манайд хамт орж энэ компотыг хувааж идье” гэж уриалгахан санал тавьж буй нь цаанаа их л өрөвчхөн сэтгэлтэй, дайснаа хүндэлдэг хэмээн бодуулах гэсэн санааг агуулж байна. Энэ сонгууль яахав ээ, болдгоороо л болно. Ирэх жил харин Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед хэн нэгэн Б.Бат-Эрдэнэ аварга биш харин С.Баяр МАН-ын нүүрийг тахалж Ерөнхийлөгчид нэр дэвших ажээ. Тэрбээр энэ удаад одоогоос долоон жилийн өмнө АН-ын Ерөнхийлөгчийн сунгаанд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид далаараа тавиулан нулимс дуслуулж зогссон Э.Бат-Үүлийг өөрийнх нь гол өрсөлдөгч болно гэж тооцоолж энэхүү дурсамжаа бичиж, олон нийтэд түгээж эхэлсэн ажээ. Донжийг нь тааруулсан дээрх нийтлэлийг уншсан хэн хүнд Э.Бат-Үүл ч мужик л юм байна, гэхдээ С.Баяр түүнээс арай дээр юм байна гэсэн ойлголтыг шуудхан төрүүлэхээр бичигджээ. Тиймээс С.Баяр өөрийгөө их хол зөрүүгүй ч гэсэн юутай ч Э.Бат-Үүлийгээ онхолдуулж Ерөнхийлөгчийн сэнтийд заларна хэмээн тааварласан бололтой.

 

МАШ НУУЦ сонин


URL:

Нэр: зочин Огноо: 31 March 2016

Нэг эцгийн хүүхдүүд гээд л байх юм нээрээ Эрдэнэ гуайтай их адилхан юм

Нэр: Зочин Огноо: 31 March 2016

Буриадууд хоорондоо алалцаг

Нэр: bb Огноо: 31 March 2016

Hh

Нэр: Anonymous Огноо: 31 March 2016

1aaviin huuhduud bie bienee demjinee gej.

Нэр: Иргэн Огноо: 1 April 2016

Иш чаааваас Хуухэд байхад юу л бол тохиолдоно Энэ бол хуухэд ямар байсан тэр хэвээр байна гэсэн уг Харин Баяр оорийнхоо тухай яаж ч бичээд Монголын ардчиллыг нураагч хогжлийг хойшлуулагч авилгач торийн буруу шийдаэр/хан ресурс .1.5 сая .5 хуний амь/ н эзэн гэдгээр 20 40 80 жилийн дараа ч улдэнэ Харин ээж нь Монголын туухэнд загас судлаач уржуулэгч эрдэмтэн буянтан гэдгээрээ улдэнэ

Нэр: иргэн Огноо: 1 April 2016

С.Баярыг сонгуульд өрсөлдөнө энэ тэр ярьж хөөрхий муу ядарсан ард түмний унтууцлыг бүү хүргээд бай. Тэртээ тэргүй их бухимдалтай байна. Зайлуул.

Нэр: Зочин Огноо: 31 May 2016

Баяр , Бат үүл хоёр ерөнхийлөгчид нэр дэвшээд байхдаа яахав дээ. Гоё онигоо байна шүү

Сэтгэгдэл бичих