Сэлэнгийн тойргийг АН-д бэлэглэнэ

5c01YZlqСонгуулийн чимээнээр л хэн хаана нэр дэвших вэ гэсэн “шуум” дээр, дооргүй гүйж байна. МАН-ыхан ч өөрийн гэх хүмүүсээ тойрог тойрогт хувааж байрлуулж байна. Ёстой шатрын нүүдлийг хэн зөв хийнэ тэр нь хожно гэдгийн үлгэрээр нэг нэгнээ анасаар, манасаар…

Тиймдээ ч Сэлэнгэ аймгийг МАН-ынхан сул тавьж байгаа бололтой. Наваан-Юндэнгийн Оюундарь гэх хэн ч танихгүй нэгнийг гаргаж ирж байгаа бололтой. Учир нь уг эмэгтэйг намын хэдэн нөхөд л мэдэхээс биш, Монголд одоохондоо төдий сайн танигдаагүй нэгэн. Эсвэл намын эмэгтэйчүүдийнхээ квотыг л нэмэгдүүлсэн болж харагдах гэв үү.

Гэтэл МАН-ын томоохон өрсөлдөгч, одоогийн эрх баригч АН-ын лидер С.Баярцогт энэ тойргийн томоохон акул. Тэгэхээр МАН-ынхан Сэлэнгэ аймгийн тойргийг АН-д зүгээр л бэлэглэж байгаа гэдэг нь доторхой юм. Ер нь үүнээс үзвэл сонгуулийн тойрог хүртэл бэлэг эсвэл бэлэгдэлийн чанартай болоо юу.

Эх сурвалж: Fact.mn

ЧОЙ


URL:

Нэр: Туяа Огноо: 31 March 2016

Гадаад хэргийн дэд сайдаар хүн болгон мэднэ.Монгол удамтай.Баярцогттой харьцуулах шаардлагагүй.

Нэр: zochin Огноо: 31 March 2016

mundag bvsgvi de yadaj mongol tsustai yum da bayartsogt erdenebat geed hujaa nariig bodwol

Нэр: saihan huuhen bain leee Огноо: 16 April 2016

um hiih baih shine hun gargaad uz

Сэтгэгдэл бичих