Улаангом сумын ЗДТГ-ынхан “Илгээлтийн Эзэд ” аяны тусламжын өвсийг зарж С.Жавхланг уйлуулав

Screen-Shot-2016-02-11-at-10.56.42МУГЖ С.Жавхлан,Т.Баясгалан нар “Илгээлтийн Эзэд” цас зудтай аймгуудын малчдад туслах хандивийн тоглолтыг зохион байгуулж олсон орлогоороо өвс тэжээл,шаардлагатай зүйлсийг худалдан авч аймгуудад илгээсэн билээ.Увс аймагт илгээсэн тусламжын  зүйлсийг Улаангом сумын ЗДТГ-ынхан худалдан борлуулсан талаар тус аймгийн сэтгүүлч С.Анхбаяр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрээр бичихдээ:

Жавхлан, Баясгалан хоёр гавьяат маань “Илгээлтийн эзэд” тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын “золиос” боллоо. Ичээч !!! гэжээ.Энэ талаарх мэдээг дүрсжүүлж баримтжуулсан гэв.

WWW.MGL21.MN


URL:

Сэтгэгдэл бичих