Г.Жамъян: З.Энхболд бол хууль бус аргаар төр, засгийн эрхийг булааж авсан дарангуйлагч
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян наснэлээн хэвийсэн ч яг залуугийнхаараасэтгэж, бичиж туурвиж залууст үлгэр үзүүлж яваа хүн. Тэр нэг удаа “Бурхан нас хайрлаж, буг чөлөө өгвөл би үзэг цааснаасаа салахгүй ээ” гэсэн нь бий. Түүнтэй улс төр дагасан бэсрэгхэн яриа өрнүүлэв.
Таны радио, телевизэд өгсөн ярилцлагыгсонсож байхад өнөөгийн нийгмийн байдал,улс төрийн талаар их анхаарсан, мэдсэн байхюм билээ. Тэгэхээр үүнийг чинь сониныхуудсанд буулгахыг бодлоо?
-Ярилцая л даа. Би одооноос 20 гаруй жилийн өмнө юм. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд гараа өргөн, баярлаж гүйж явсан сэтгүүлчийн нэг. Яагаад гэхээр Монгол Улс хөгжинө, бид ард нийтээрээ аз жаргалтай, сайхан амьдралтай болно гэж бодсных байлаа.
Миний адил хөөрсөн, баярласан хүн ч олон байсан даа. Тэгтэл 25 жилийн дараа ямар болов. Миний хувьд хүсч мөрөөдөж, хөөрч явсан сэтгэлийн огшил маань алга болчихлоо. Ард түмний маань дийлэнх ч адилхан засаг төрдөө гэх итгэлээ гээчихсэн байна. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, улс орны хөгжил дэвшил нь зөв замдаа орох боломж байсан. Үүнийг эхэн үеийн байдлаас харж байсан. Гэтэл сүүлийн үед төрд гарсан хэсэг бүлэг хүмүүс буруу замаар хөтлөөд явчихлаа. Хатуухан хэлбэл фашизм үнэртэх болов.
-Фашизм гэж та хэлэв үү?
-Тийм ээ. Би сургуульд байхдаа хамгийн харгис нийгмийг фашизм гэж ухаарсан. Бидний багш нар Монголынхоо сор болсон эрдэмтэн, мэргэд байсан болохоор юмыг жинхэнэ уг үндсээр нь утга төгөлдөр заадаг байж. Тэднээс сурч мэдснээр өнөөгийн Монголынхоо байдалтай зэрэгцүүлж үзэхэд бурангуй тун харгис нийгэм бий болчихож шүү дээ. Улс орны эдийн засаг доройтлоо, өр зээлдээ баригдчихаж. Ард түмний дийлэнх ядуурлаа. Зарим хэсэг нь гуйлгачин зам руу орлоо. Тийм болоод хулгай дээрэм, аллага таллага их гарах болов. Энэ чинь фашизм гэдэг ойлголтод дөхөж очсон хэрэг биш гэж үү дээ.
-Тэгвэл фашист маягийн хандлагыг хэн бий болгодог юм бэ?
-Үүнийг нэг их онолдох шаардлагагүй. Бүр энгийнээр ойлгож болноо доо. Тэгвэл хэн нэгэн оройлогч буюу дарангуйлагч гарч ирснээр тийм нийгмийг бий болгодог байхгүй юу.
-Тэгвэл манайд дарангуйлагч хүчин байгаа юм уу?
-Байна шүү дээ. Өнөөгийн УИХ-ын үйл ажлын явцаас харахад бэлээхэн байгаа гэж харж болно. Үүнийг зохион байгуулж байгаа хүн нь төрийн ажилд дарангуйлал бий болгож эхэлсэн З.Энхболд.
-Та УИХ-ын дарга З.Энхболдыг тийм сайн мэдэх хүн үү?
-Мэднээ. Бүр мэдэхийн дээдээр мэднэ. Монголчууд ОХУ-ын цэргийг эх орноосоо явуулахад олон байшин барилга, эд хөрөнгө үлдэж хоцорсон. Тэрнээс хөлжиж баяжсан хүний нэг нь байгаа юм. Дараа нь улс төрд орж ирээд олон бүтэлгүй ажил хийсэн хүн. Түүний нэг нь Өвөрхангайд сонгуульд нэр дэвшиж оролцоод бөөн будилаан тарьсан. Тэр тухайд олон удаагийн шүүх хурал болсон. Би тэр шүүх хурлуудад суусан болохоор надад асар их баримт бий. Дараа нь тэр Төрийн өмчийн хорооны дарга болоод бүр их “нүгэл” хийсэн дээ. Монголын хамаг сайхан үйлдвэрүүдийг хувьчлахдаа өөрийн найз нөхөд, намынхан, танил талдаа өгсөн. Олон ч аж ахуйн газрыг дампууруулсан. Энэ бол шударга бус явдал байсан юм. Тэгвэл өнөөдөр тэр эд хөрөнгөөр ивээсэн хүмүүсээрээ дэмжүүлээд УИХ-д орж ирж дарга болсон. Тэгээд зогсоогүй намаараа гул барьж засаг, төрийн бүх эрхийг гартаа авлаа. Үүнийхээ хүчээр дарангуйлагчийн дүрийг олж авсан. УИХ-ын үйл ажиллагаанаас харахад энэ байдал ил тод байгаа биз дээ. Ер нь З.Энхболд гэдэг хүн зүгээр нэг сонгуулиар төрийн өндөрлөгт гарч ирээгүй гэдгийг би давтан хэлье. 2012 оны сонгуульд АН нэрсийн жагсаалт, хар машин хоёрын хүчээр ялсан юм шүү дээ. Нэрсийн жагсаалтын гол нь юу байсан бэ гэвэл Үндсэн хуульд заасан санал хураалт нууц байх гэснээр нуувч хийж нэрээ ил бичиж гарч ирсэн хүмүүс. Угаас нэрсийн жагсаалт гэдэг чинь хууль бус зүйл.
-Санал хураах хар машиныг та бас хэрэглэх нь зохисгүй гээд байнаа даа?
-Бас л луйвар хийх аргад нөлөөлж байгаа юм. Тэр хар машин гэдэг Америкаас улбаатай юм. Харин эхэндээ шударга программтай гарч ирсэн байдаг юм билээ. Үүнийг сүүлд нь бусармаг хүмүүс программыг ямар ч хамаагүй хувилбараар өөрчилж болдог болгочихсон. Тэгээд хэрэггүй болж бараг хог дээр хаягдах гэж байхад нь манайхан оруулж ирсэн. Телевизээр нэг жишээ харуулсан шүү дээ. Найман хүн санал өгөхөд зургаа нь эсрэг санал хийсэн байхад дүнг үзвэл долоо нь зөвшөөрсөн болоод гарч ирж байгаа юм. Энэ луйврыг ашиглах гэж Сонгуулийн хуульдаа тэр машинаа багтаасан. Тэгээд сонгууль хийх юм бол бөөн будилаан л болно. Иймээс сонгуулийн бусармаг хуулийг өөрчлөх хэрэгтэй.
-Сонгууль хаяанд ирсэн энэ үед хуулиа өөрчлөх боломж байна гэж үү?
-Байгаа. Сонгуулийн өмнөх хуульд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө хуульд өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалт байсан. Тэгвэл саяын шинэ хуульд уг заалтыг хасчихсан. Тийм болохоор маргааш сонгууль гэж байхад ч өөрчилж болно.
-Бараг өөрчлөхгүй биз дээ. Өөрчилье гэсэн санал гарч ирсэн ч УИХ өөрчлөхгүй л гэж алхаа цохино байх лдаа.
-Тэгвэл сонгууль сонгууль биш болно доо. Миний хувьд л хар машин, нэрсийн жагсаалт гэсэн хоёр юм хуульд буй цагт сонгуульд оролцохгүй. Ингэж ярьж байгаа хүн олон бий. Ерөөс эрх зүйт төрийн ажлыг өнөөгийн УИХ бүрэн будилуулж байгаа юм.
-Та УИХ-ын үйл ажлыг өмнөх парламентуудаас муудсан гэж дүгнэдэг юмаа даа?
-Тийм ээ, муудсан. 1990, 2000-аад оны эхэнд байсан парламент нэр хүндтэй, ажиллагаа сайтай байсан юм шүү дээ. Би парламентын сурвалжлагч байсан болохоор аль ч талаар дүгнээд хэлчихнэ. Түшээд нь өндөр мэдлэгтэй, гаргаж буй хуулиуд нь чанартай, өөр хуулиудтай нэг их зөрчилдөөгүй байсан. Гэтэл өнөөгийн парламентчид гээд байгаа нөхөд яаж мөнгө олж баяжихав, хаанаас хэдэн төгрөг завшчихав гэдгийг эрэлхийлсэн, архиддаг, зодолддог ёс суртахууны хувьд дорой нөхдийн цуглуулга болчихсон. Заримдаа өмнөөс нь ичмээр ч юм шиг. Зарим нөхдөөс төрийн түшээ гэсэн нэрийг харамламаар санагдана. Хэн ийм болгочихов гэдгийг монголчууд мэдэж байгаа л даа. З.Энхболд гэж. Тэр буруу үйл хийсэн нөхдөдөө хариуцлага тооцдоггүй зөнд нь орхисон.
-Сонгууль ойртохоор хэн ч нэр дэвшинэ гэж магадгүй болж. Энэ нь УИХ-д хэн ч сууж болно гэсэн ойлголт бий болсных гэж болох уу?
-Бололгүй яахав. Муу нэр хүндгүй түшээд УИХ-ыг бүрдүүлж чадавхгүй болгосон. Тэдний муу үлгэрээр мөнгөтэй л бол УИХ-д хэн ч сууж болно гэсэн бодолтон олширлоо. Энэ нь УИХ-ын босгыг намсгаж байна. Миний сонссоноор 2016 оны УИХ-ын сонгуульд түрүүчээсээ илүү үл бүтэх хүмүүс, их мөнгөтэй баячууд нэр дэвшинэ гээд ханхалзаж байна. Зарим нь дааж давшгүй амлалт хэлж олныг мэхлэх гээд өглөгч зан гаргаж бэлэг сэлт тараагаад явна. Тэр нь уг чанартаа авлига шүү дээ. Хууль нь тийм, нэр дэвшигчид тааруу. Тэгээд сонгууль боллоо гэхэд өнөөгийнхөөсөө ч долоон дор парламент бий болох вий дээ гэж санаа зовох юм.
-УИХ, Засгийн газар хоёрын ажлын зааг ялгаа гэж алга боллоо гэж ярих юм. Таны бодол…?
-Тэгэлгүй яахав. Дээр нь нэг хүний бодлого байгаа юм чинь. Уг нь УИХ төрийн бодлогыг тодорхойлдог, шийдвэр гаргадаг. Засгийн газар түүнийг гүйцэтгэгч байх учиртай. Гэтэл УИХ-ын дарга нь олонх болсон намын дарга болчихсон. Бас хууль зөрчөөд. Тэгэхээр намын тамгагүй Ерөнхий сайд нь хүссэн, хүсээгүй намын даргадаа захирагдаж байна. Бас Засгийн газрын бүрэлдэхүүнд сайд нарын ихэнх нь УИХ-ын гишүүн байдаг. Ингэхээр зааг, ялгаа алга болох нь аргагүй юм даа. Тиймээс сүүлийн дөрвөн жилд Монгол Улс дэлхийн хэмжээний ядуу орны нэг боллоо. Байгалийн бүх эрдэс баялгаа гадаадынханд тонуулаад, өрийн дарамтад улам ороод хэцүү байна. Монголчууд гадаадад гарч явах л бөөн хүсэл, магадгүй олноороо цагаачлах явдал ч гарч болзошгүй байна. Африкийн олон орны хувь заяа ийм замаар явсан байдаг. Байдал ийм болохоор ард олны бухимдал их байна. УИХ-ыг тараая гээд цуглаан хийж байна. Өлсгөлөн, суулт болж байна. Зарим нь өөрийгөө шатааж байна. Гавьяат жүжигчин хүн тэргүүлээд төв талбайд олон хүн үсээ хуслаа. Нэг зураач бүсгүй хөхөө огтлохыг завдсан. Ардчилсан намын анхны гишүүдийн нэг эмэгтэй хүн цусаа ханах гэж сандаргалаа. Нийгэм болохгүй болоод хүмүүс болохгүй юм хийгээд байгаа юм. Гэтэл үүнийг дээдчүүл өөрсдөө болохгүй, бүтэхгүй бас гажигтай хүмүүс хийж байгаа мэтээр тайлбарлаад анхаардаггүй.
-Та өмнө нь “Барууны тэжээврүүд” нэртэй ном гаргасан. Тэгтэл сая “Сөрөг” гэдэг номоо уншигчдад хүргэлээ. Энэ чинь өмнөх номын чинь үргэлжлэл үү?
-Тийм ээ. Үргэлжлэл нь л дээ. Өнөөгийн төр, засгийнхан үнэнийг нухчин дарж байгаа, нийгмийг буруу тийш нь залж явааг л олон нийтэд ойлгуулах зорилготой юм.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Таньд ажлын амжилт,урт удаан наслахыг ероое
Гавьяа нэртэй нийтлэл бичиж хэлмэгдэж явсан хал узэж халуун чулуу долоосон гавьятай нэгэн дээ
Унэний дуу хоолой таньд амжилт хусье
Энэ балай өвгөн комунизмын махны машиндаа хэрчүүлж явсанаа ардчилалын буянаар салсанаа мартсан элий балайдаа барууны тэжээвэр ном ман намнхаа захиалгаар биччихээд дэлхийн хөгжилөөс монголыг холдуулах энэ өвгөнд ашигтай юм уу?говь-алтайхан хэзээний өөдгүй шаарнууддаа