ИНЭЭМСЭГЛЭЛ /Сургамжит Өгүүллэг/
Нэгэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд эргэм насны хоёр эмч ажилладаг байв. Тэр хот нь үйлдвэрийн газар ихтэй учир эмнэлэгт ирдэг хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс байдаг байлаа.
Нэг жилийн дараа эмнэлэгт маш залуухан эмч иржээ. Тэр залуу эмч ямар ч хүнд ажлыг дор нь хийчихдэг, тэгсэн хэрнээ ердөө ч гомдоллодоггүй нэгэн байв. Хуучин эмч нар нь илүү олон жил ажилласан гэдгээрээ ажлынхаа хүнд хэцүүг залуу эмчид даалгачихаад өөрсдөө хөнгөн өвчтөнтэй харьцана, эсвэл гоо сайхандаа анхаарч ирдэг эмэгтэйчүүдтэй л уулздаг байв.
Заримдаа хуруугаа зүссэн эсвэл гар нь гэмтсэн, бүр хүнд гэмтсэн өвчтөнг хүртэл бүгдийг нь хөөрхий залуу эмч ганцаараа эмчилдэг байв. Тэгсэн ч хүнийг хайрлах зүрх сэтгэлтэй тэр залуу эмч бүгдийг нь үздэг байлаа. Ингээд нэг жил ч болоогүй байхад бүх өвчтөнийхөө талархлыг хүлээсэн байлаа. Залуу эмчийн ойр дотны хүмүүс нь энэ их ажлын ачааллыг яаж ганцаараа давж гардгийг нь гайхдаг байлаа. Энэ байдлаар ажиллах нь өөрийгөө гаргууд нь гаргаснаас ялгаагүй байв. Гэхдээ хамгийн гайхалтай нь залуу эмч үргэлж инээмсэглэж явдаг байлаа. Ямар ч хүнд өвчтөн тэр инээмсэглэсэн царайг хараад өөрийгөө өвчтэй гэдгээ умартан урам ордог байсан бөгөөд энэ нь ч хурдаг эдгэхэд нь нөлөөлдөг байв.
Залуу эмчид үзүүлэх хүмүүсийн хүндэтгэл нөгөө хоёр эмчийн сонирхлыг их татав. Тэд нарын хувьд хүнд нөхцөлд үргэлж инээмсэглэнэ гэдэг боломжгүй зүйл байлаа. Тэгээд нэг өдөр залуу эмч дээр очин түүний нууцыг мэдэхийг хүсчээ.
Залуу эмч бүгдийг нь нэгд нэггүй ярив. Уг нь бол нөгөө хоёр эмчийн зөв байлаа. Учир нь залуу эмч ч инээмсэглэх гэдгийг мартсан байлаа. Бүр ажлын хамгийн анхны өдрөө л мартжээ. Тэгсэн хэрнээ нөгөө л инээмсэглэсэн царайгаараа:
- Өвчтэй хүмүүст инээмсэглэл ямар чухал болохыг би үнэхээр сайн ойлгосон. Тиймээс л уруулынхаа хоёр талыг татуулан оёулсан юм гэж инээвхийлсэн гэдэг.
URL: