950 сая төгрөг юунд зарцуулав, С.Ламбаа дарга аа

2715Улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас өнгөрсөн онд 10 хүүхэд нас барсан тухай мэдээлэл гарсаар атал холбогдох хүмүүс нь тоосон нв үгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн сард Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд аппаратын хүрэлцээ, эм тарианы хангалт муугийн улмаас хүүхдүүд хорвоог орхисоор байгааг ил болгосон.

Энэ бүхний дараа Эрүүл мэндийн яамныхан болон мэргэжлийн хүмүүс “Одоо улаан бурхан өвчний дэгдэлт намждаг үе ирж байна” хэмээн сануулж, хүмүүсийг тайвшрахыг уриалж байсан. Улаан бурхан өвчний дэгдэлт намждаг үе ирж байгаа гэж хэлсний дараахан нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг гэнэт ухаан орсон мэт л Засгийн газрын нөөц сангаас 950 сая төгрөг гаргаж, 18-30 насны иргэдийг улаанбурхан өвчний вакцинд хамруулах үүрэг даалгаврыг өгөв.

Улаанбурхан өвчний дэгдэлт дээд цэгтээ тулж, 10 хүүхэд нас бараад байхад арга хэмжээ авахгүй байсан атлаа дэгдэлт нь намжих үе гэдгийг мэргэжлийнхэн сануулсаар атал Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум орчим төгрөг гаргах шийдвэр гаргасан нь хардлага төрүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр иймэрхүү арга хэмжээ авч, гал унтраах гэж байгаа мэт дүр эсгэн, их хэмжээний мөнгөний асуудал ярьсан энэ үед Эрүүл мэнд, спортын яам толгойгүй байгаа. Тэгэхээр энэ салбарын бүх асуудал Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн толгой дээр бууж байгаа юм. Ямартай ч Засгийн газраас улаанбурханы вакцин хийхэд зориулж гаргахаар болсон 950 сая төгрөгийн зарцуулалтыг тайлагнахгүй бол, С.Ламбаа дарга та нэлээд хардлагад өртөх биз, гэдгийг сануулах юун.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Нэр: Tulga Огноо: 3 April 2016

Мөнгө иддэг энэ хөгшин юмнуудыг хөөж зайлуулбал таарна. Залуучуудыг ажиллуулаач, зайгаа тавьж өгцгөө!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих