Сонжоо: Бичгийн хэвээр чинь таныг шинжье
Жижиг бичигтэй хүн
Ийм хүн дуугүй байх нь олонтаа. Олон юм яриад байдаггүй урдахаа л хийдэг зантай. Бага зэрэг хүүхдэрхүү зантай. Цайлган сэтгэлтэй ч түүнийгээ тэр бүр илэрхийлээд байдаггүй. Ул суурьтай бодож байж шийдвэр гаргадаг хүн.
Том бичдэг хүн
Том бичдэг хүн маш нээлттэй байх нь элбэг. Санаж бодсоноо хэнээс ч айж нуулгүй шууд хэлчих гээд байдаг зантай. Цайлган, гэгээлэг. Мөрөөдөмтгий. Олон зүйл боддог. Түүндээ хүрэх гэж хичээдэг. Түүнийгээ ч биелүүлдэг.
Дармалдаж бичдэг хүн
Ямар нэгэн хэв маягт баригдах дургүй. Өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөө амьдрах дуртай. Хэн нэгний үгийг анхааралтай сонсч чадах тэвчээртэй нэгэн. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяж чаддаг.
Дармал, бичмэл хольж бичдэг хүн
Ийм хүн хүссэн зорьсондоо ямар ч хамаагүй аргаар хүрч чаддаг нэгэн. Үнэхээр шийдсэн бол хууль зөрчиж байх эсэх нь ч түүнд хамаагүй. Тэр зорилгоо л биелүүлэх ёстой. Энэ утгаараа тэр маш бүтээлч, сэргэлэн, зоригтой нэгэн байдаг.
Налуу бичигтэй хүн
Сайхан сэтгэлтэй, бусдын үгэнд оромтгой. Бусадтай санаа бодлоо хуваалцах дуртай. Бас сайн сонсогч. Хүмүүстэй амархан танилцдаг. Түүний хажууд хүмүүс байхдаа үргэлж тайван байдаг.
Босоо бичигтэй хүн
Сониуч. Адал явдалд дуртай. Дандаа баяр хөөрөөр дүүрэн явдаг өөдрөг сэтгэлтэй нэгэн. Хэзээ ч бууж өгнө гэж байхгүй. Нэг унасан бол өвдгөө гөвөөд л урагшилж чадна.
URL: