Барилга дээрээс кран унаж хүний амь эрсэджээ

145922816156fa0e01db892Баригдаж байсан барилга дээрээс кран унаж, хүний аминд хүрсэн хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “……” ХХК-ийн баригдаж буй барилга дээрээс авто краны мотор унаж, барилга дээр ажиллаж байсан М-ийн аминд хүрсэн байна. Ослын дуудлагаар цагдаагийн байгууллагынхан шалгахад тус барилгын туслах ажилтан 27 настай М барилгын талбайд амиа алдсан байдалтай байжээ. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих