Майкл Жексон нүдээ аньж амилгүй өөд болсон

Попын хаан хэмээн өргөмжлөгдсөн Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррейг буруутай эсэхийг тогтоох шүүх хурал АНУ-ын Лос-Анжелес хотын шүүхийн танхимд эхлээд хоёр хоног өнгөрлөө.

Эмч Конрад Мюррейгийн өмгөөлөгч Эд Черноффийн шүүх хуралд өгүүлснээс үзвэл Майкл Жексон амьдралынхаа сүүлийн хэдэн сард нойргүйдэх өвчний улмаас шаналж байжээ. Попын хаан унтаж амрахыг хэчнээн их хичээсэн ч гэсэн чадахгүй байж.

Ингээд эмч нь түүнд мансууруулж, нойрсуулах төрлийн эм өгөхөөс аргагүйд хүрсэн гэнэ. Гэхдээ нойрсуулах эмийг Майкл Жексон тунг нь хэтрүүлэн хэрэглэхэд эмч нь дэргэд байгаагүй гэдгийг батлахаар зорьж байгаа юм.

“Майкл Жексон өөрийгөө хөнөөсөн. Тэр эмийн тунг өөрийн дураар хэтрүүлэн хэрэглэсэн. Эмч Мюррейг өрөө рүү нь ороход тэр аль хэдийнэ амьсгал хураачихсан байж. Ямар ч эмч, хэчнээн хүчтэй аппарат ч амийг нь аварч чадахааргүй тийм их тунгаар хэрэглэсэн. Тиймээс эмийг ууснаасаа хойш нүдээ ч аньж амжилгүй амьсгал хураасан” гэж өмгөөлөгч Эд Чернофф хэлсэн байна.

Тус шүүх хурал таван долоо хоногийн турш үргэлжилнэ. Хэрэв эмчийг буруутай гэж үзвэл дөрвөн жилийн хугацаагаар шоронд хорьж, цаашид эмчлэх эрхийг нь бүрэн хасах юм.


URL:

Сэтгэгдэл бичих