Боловсролын яаманд юу болоод байна вэ, Л.Гантөмөр сайд аа
-Эхлээд Б.Насанбаяр одоо Л.Цэдэвсүрэн-
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэгч эмэгтэйг харийн гаж урсгалыг Монголын ирээдүй болсон хүүхэд залууст сурталчлах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжигч гэсэн мэдээлэл гарсан. Үүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ажлаа хүлээлгэж өгөхөөр болсноо хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэж байв.
Гэтэл саяхнаас тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн мөн л ажлаа өгөх дээрээ тулаад байгаа юм байх. Түүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.
Ер нь тус яамны газрын дарга нар ямар нэгэн асуудалд орооцолдсон ч ажил дээрээ ирж очоод л албан бусаар ажлаа хийгээд байдаг бололтой юм. Б.Насанбаяр саяхан л ажлаа хүлээлгэж өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн атлаа одоо ирж, очин ажлаа хийж байгааг нь яамных нь хамт олон хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Л.Цэдэвсүрэн ч мөн л шалгуулангаа ажлаа хийж байгаа сурагтай.
Ардчилсан намын “Нэг ардчилал” фракцийнхны эрх мэдэлд орсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг чадамжаа алдсан гэдгийг амтай болгон ярьдаг болсон энэ үед “Нэг ардчилал” клубынхан ч тус яамны “сүйрэл”-ийг хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд байгаа бололтой юм. Ямарсайндаа л, “Монгол залуусын боловсролын бодлогыг тодорхойлох учиртай яам өнөөдөр зөвхөн мэргэжилтэн бэлтгэнэ гээд сууж байгаа нь эмгэнэл. Бодлого тодорхойлох учиртай яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Билиг” их сургуулийг төгссөн хүн байна гээд бодохоор доод газрынх нь дарга нар нь Б.Насанбаяр шиг хүмүүс байхаас яах вэ” хэмээн халаглаж суугаа бол, Л.Гантөмөр сайд аа. Эхлээд Б.Насанбаяр хэмээх дарга чинь Монголын ирээдүйд мартаж болохооргүй хар толбо үлдээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргалаа. Харин одоо Л.Цэдэвсүрэн хэмээх дарга чинь хуулийн байгууллагынханд шалгагдаж эхэлсэн байна. Танай яаманд чухам юу болоод байна вэ, Л.Гантөмөр сайд аа.
Эх сурварлж: цензургүй.мн У.Жанцан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Боловсролыг уг үндсээр нь сөнөөж байна даа. Яаж дахин босгоно доо
ЭЭ ДЭЭ МОРИН ХУУР ШАТРАА Л ТОГЛООД БАЙВАЛ АВЪЯАС ХӨГЖИНӨ ШҮҮ ЯАМ ЯАХВЭЭ ЯДАЖ МҮҮНЭЭСЭЭ БАТСҮХЭЭСЭЭ САЛЧИХБАЛ БОЛОХ НЬ ТЭРЭЭ ККК
Боловсрол сүүлийн 4 жил мөхлийн замдаа орсоон. Өөр олигтой хүмүүс гарвал л аврагдана.