Гэнэт цочсон юм шиг ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй
-Ээлжит бус чуулган гэв гэнэт зарлагдсан. Бүлэг ээлжит бус чуулганы нээлтийн өглөө цуглаж, байр сууриа нэгтгэхээр байсан ч таван гишүүн л ирсэн байна. Бусад нь орон нутаг болон гадаадад томилолтоор ажиллаж байна. Бүлгийн байр сууриа нэгтгэж чадаагүй учраас бидний таван гишүүн хуралдаанд оролцоогүй. Ер нь бол гэнэт цочсон юм шиг УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй.
Хувь хүнийхээ хувьд ч тэр, МАН-ын бүлгийн таван гишүүн ч ярилцсан, судалж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон Улсын конвенцид нэгдэн орох асуудлыг хурдан хуумгай шийдчихэж болохгүй. Энэ конвенциудад нэгдэн орсноор дараа нь үүсэх эрсдэл, үр дагавар юу байх, ашигтай бол ямар хувилбар байна гэдгийг нь мэргэжлийн хүрээнд судлах хэрэгтэй. Өгсөн материалуудтай нь товчхон танилцахад манайх цөмийн хаягдлыг булшлуулахгүй байхаар нэг талаасаа ойлгогдож байгаа. Гэтэл нөгөө талаасаа манайх өөрсдөө цөмийн бүтээгдэхүүн экспортод гаргах юм бол буцаагаад эх орондоо булшилж болох нөхцөл үүсэхээр байна. Гэхдээ энэ миний ярьж байгаа зүйл бол шууд тийм юм байна гэж хэлж байгаа ойлголт биш. Ер нь хувь хүний хувьд ийм болгоомжлол байгаа учраас ээлжит бус чуулганд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
яг үнэн гэнэт цочсон юм шиг юу болвоо