Таван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно

DADADADA_700x700БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна.  Өчигдөр /03.29/ эрэгтэй, эмэгтэй жин бүрийн медалийн болзол хангасан тамирчид тодорлоо.  Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм.

Гуравдугаар сарын 31-ний - 14.00 цаг.

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан)
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)

18.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

 

Т.ДАЛАЙ 


URL:

Сэтгэгдэл бичих