Эмчдээ урам өгөх өдөр
Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд бие сэтгэлээ зориуланажиллаж, энхийн манаанд нүд цавчилгүй зогсож байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсаддаа Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе. Мөн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд иргэний хариуцлага, үүргээ өндөрт өргөн ухамсарлаж, эрүүл байхыг эрхэмлэж, хувь нэмрээ оруулж буй иргэд Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Улс үндэстэн болгон өөрийн хөгжлийн түүхтэй байдгийн адил бүхий л салбар мөн үүсэж хөгжсөн түүхтэй билээ.
20-р зууны Английн төр нийгмийн нэрт зүтгэлтэн,Нобелийн шагналт Жорж Орвел “Аливаа улс үндэстнийг мөхөөх хамгийн дөт зам нь өөрсдийнх нь түүхийн талаарх тэдний ойлголтыг өөрсдөөр нь үгүйсгүүлж, өөрсдөөр нь орүндэсгүйгээр устгуулах явдал юм” гэж хэлсэн. Сүүлийн үед түүхийг дур зоргоороо гуйвуулан өөрчлөхийг оролдож байна.
Хичнээн гашуун ч туулсан түүхээ бид дээдлэж, харин алдааг нь давтахгүй байхыг эрхэмлэх учиртай. Монголын уламжлалт анагаах ухаанард түмнээ өөрийн өвөрмөц, давтагдашгүй арга барилаар анагааж хорьдугаар зуунтай,орчин цагийн анагаах ухаантай залгуулсан түүхэн гавьяатай. Монгол улс 620 мянгагаруйхан хүн амтай, жилд 10000 хүүхэд төрж байхад 12000 хүн нас бардаг, хүн амынөсөлт нь зогссон төдийгүй буурсан, депопуляцийн үзэгдэл бүхий тухайн үеийн гадаадын судлаачдын дүгнэлтээр мөхөж буй үндэстэн гэж үзэгдэж байсан улсыг шинэ Монголын Ардын Засаг хүлээн авч энэ үеээс Монгол улсын эрүүл мэндийн салбарын үүсэл хөгжил эхэлсэн юм. 95 жилийн хугацаанд хүн амынхаа тоог бараг 6 дахин өсгөж, эх, хүүхдийн эндэгдэл, хадварт өвчин тууштай буурч, хүн амын дундаж наслалт 42-оос 67,3 болтолнэмэгдэж, Монгол хүн эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай болоход Эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсадын оруулсан хувь нэмэр, гавьяаг үнэлэж баршгүй.
Өнөөдөр эх орныхоо эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зогсож ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж байдаг эх орончдын, ариун үйлст эмч нарын өдөр. Энэ өдөр бидэмч нарынхаа ариун цагаан хөдөлмөр, нийгэм, улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь зүй ёсоор үнэлэх эрхтэй өдөр. Хүн өвдөж зовж, шаналсан үедээ “миний өвчнийг эдгээж, эрүүл саруул болгож өгөөч” хэмээн эмчдээ ханддаг. Эмч, бид өөрсдөө амьдралынхаа туршид өөртөө бий болгосон тэр олон аюумшигт өвчнүүд, эрлэгийн элчтэйтэмцэлдэн байлдаж, ялан дийлж, биднийг эмчлэж, эдгээж амьдралын чанарыг миньдээшлүүлж, насыг минь уртасгаж өгдөг.
Эмч хүн мэргэжлээ сонгодоггүй, цаанаас нь “чи эмч бол” гээд томилдог, тийм л томилгоотой хүмүүс гэж боддог. Тийм ч учир хүн болгон хүссэн ч эмч болж чаддаггүй ньийм л учиртай. Жирийн хүн өөрийнхөө амь насыг хамгаалж, дааж явдаг бол, эмч хүн, хүн болгоны амь насыг хамгаалж, тэдний эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээдэг. Жирийн хүн сурах хугацаа нь хязгаартай байдаг бол эмч хүн бүхий л амьдралынхаа турш сурч, суралцаж, сургаж, бусдын амьдралын төлөө тэмцэж, өөрийн эрүүл мэнд, гэр бүл, үрхүүхдээ умартан хөдөлмөрлөдөг. Тэдэнд хүний амьдралд тохиолддог бүхий л зовлон,жаргал байдаг. Гагцхүү тэд минь зөвхөн өөрийн хэрэг хэмээн ухамсарлан бусдад нялзаалгүй, өөрсдөө чимээгүй даван туулдаг. Эмч нарын маань 64% нь илүү цагааражиллаж, ихэнх нь нь долоо хоногт 60 түүнээс дээш цагаар ажиллаж байна. Гэтэл ар гэр, үр хүүхдүүд нь гачигдал, зовлонтой, цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж,зөвхөн өргөсөн тангарагтаа үнэнч байхыг эрхэмлэн шүд зуун зүтгэж яваа нь дийлэнх ньбилээ. Эмч хүний хариуцлага асар өндөр, эмч хүнд тавигдах шаардлага дэлхийн аль чоронд ижилхэн байдаг. Эмчийн гаргасан өчүүхэн алдаа хүний алтан аминд хүрч болдог.
Тийм ч учир эрүүл мэндийн салбар нь нийгмийн шүүмжлэлд хамгийн ихээр өртдөг, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын анхаарлын төвд байдаг, улс төржилтийн талбар болсон салбар. Үүн дээр улс төрчид хувийн тоглолтоо хийх нь олонтоо. Харин ч бүүр Монголын хамгийн үнэт зүйл болох Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хариуцдагсалбар нь улс төрийн намуудын хүнээ бэлддэг дамжаа маягийн салбар болж, удирдлагыной санамж нь алдагдаж эмч ажиллагсад нь хэлмэгдэн, урам зориг нь алдарч байгааг олонтүмэн харж халаглан харамсаж байна.
Ийм улс төржсөн байдалтай, эмчилгээ үйлчилгээ явуулах нөхцөл нь хуваарилсан төсвөөрөө дөнгөж амь зогоох хэмжээнд байгаа нь одоогийн төрийн ард түмнийхээ эрүүл мэндэд хэрхэн хандаж байгаагийн тод илрэл гэж ойлгож болох юм. Энэ бүх байдал эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж, өвчтөн, үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд сөргөөр нөлөөлж, улмаар эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу хийгдэж,хүрэх үр дүндээ хүрч чадахгүйд хүргэж байна. Эмч хүн ямар ч тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Тэр утгаараа тэдний хувь заяа хутганы ирэн дээр байдаг гэж хэлж болох юм. Өдөр, шөнөгүй хоёр хөл дээрээ хүний амь, амьдралын төлөө тэмцэн зогссон эмч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, насбарвал найман жил хүртэл хорих ялаар шийтгэгдэнэ гэж “эрүүгийн хуульд” онцхэрцгийгээр хүний амь насанд халдсан этгээдтэй эн тэнцүү шийтгэл хүлээхээр заасан. Харин эмч нар өөрийнхөө эрхийг хамгаалах хуулийн боломж нь тодорхой бус, хомс, тэднийг нь яаж ч гүтгэж, гуйвуулж болохоор байгааг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагтай байгааг салбарын олон мэргэжилтнүүд хэлж байна. Эмчийн хийж бүтээсэн гавьяа гэхээсээ илүү алдааг нь дурьддаг, зэмлэдэг. Энэ нь сөрөг уур амьсгалыг нийгэмд бий болгож, эмчдээ итгэх итгэдлийг бууруулж, сөрөг үр дагаварт хүргэх аюултай. Учир ньэмчилгээний амжилтын гол нэг нөхцөл нь эмчид итгэх явдал юм. Эмчийн нэр хүндийгөсгөх, эмчид хүндэтгэлтэй хандах хандлагыг бий болгох нь эмч нарт биш иргэдэд хэрэгтэй зүйл гэдгийг хэлэхийг хүсч байна. Ингэснээр эмчилгээний үр дүнд нөлөөлөх сэтгэл санааөөдрөг болж, итгэл үнэмшил төрж, эмчдээ итгэх итгэл нэмэгдэж эмчилгээний үр дүн сайжирна.
Олон хүмүүсийн хандлага, сонин хэвлэлээр гарч байгаагаас харахад монголын эмч нарын хөдөлмөрийг төдийлөн үнэлэхгүй байгаа харагддаг. Гэтэл гадныхан ийм багацалинтай, ийм бага дэмжлэгтэй, ийм муу нөхцөлд манай эмч нарын ур чадвар, үнэнч, хичээнгүй, зан чанар, мятрашгүй зүтгэлийг үнэлэж, гайхан ярьцгаадаг юм билээ.
Хүн төрөлхтөний түүхэнд эмч нарын өнөөгийн мэдлэг, харилцаа хандлага, урчадварын түвшинд хүрэх хүртэл хэдэн мянган жилийг туулсан түүхтэй. Цаашид улам сайжруулж боловсронгуй болгох гэж дэлхий нийтээрээ хичээж НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ДЭМБ-аас нэгдсэн зөвлөгөө, зааварчилгаа гарч, эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар, эмчийн үүрэг хариуцлага, ур чадварыг дэлхийн түвшиндтэгшитгэх зорилтууд тавигдсаар байна. Иймд хүний амь насыг хариуцаж байгаа салбарынэмч, ажиллагсадын хөдөлмөрийн үнэлгээг өндөр хөгжилтэй улс оронд хэрхэн үнэлдэг тэржишигт хүргэх, эмчилгээ үйлчилгээг зүй зохистойгоор явуулах нөхцөл боломжоор ньхангаж, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна. Жишээ нь АНУ-д эмчийн жилийн цалин 180-280 мянган ам. доллар байдаг. ОХУ-д гэхэд эмнэлэгийн түргэн тусламжийн албыг цагдаагийн албаны нөхцөл хангамжтай дүйцүүлэн статусыг нь адил болгосон.Эмчилгээний явцад өвчтөн, үйлчлүүлэгчдийн амь насанд хохирол учрах эрсдэлтэй учир хуулийн дагуу даатгалын механизмыг бий болгох нь зохистой юм. Ялангуяа эмнэлэгийнажилтны иргэний хариуцлагын даатгалыг заавал хийх хууль санаачлах нь зайлшгүй шаардлагтай байна.
Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
яанк хуухэн