Сири дэх ОХУ-ын агаарын ажиллагааны үеэр 1000 гаруй хүн үрэгдсэн
2015 оны сүүлийн хагаст Сири дэх ОХУ-ын агаарын ажиллагааны үеэр 1000 гаруй энгийн иргэн амиа алдсан гэж Их Британид төвтэй хяналтын “Airwars” бүлгээс мэдэгдлээ.
Сөрөг хүчнийхэн болон төрийн бус байгууллагын хэвлэл мэдээлэл, сошиал мэдээлэлд дурдагдсан ОХУ-ын агаарын ажиллагаанд амиа алдсан энгийн иргэдийн тухай мэдээлэлд үндэслэж дээрх тоог гаргажээ.
“Airwars”-н мэдээлж буйгаар өнгөрсөн оны есдүгээр сарын 30 буюу ОХУ Сирид агаарын ажиллагаа эхэлснээс хойш тус оны 31 хүртэл Оросын 192 агаарын довтолгооны үеэр 1096-1448 энгийн иргэн амиа алдсан гэж үзэж байна.
Түүнчлэн 1700 иргэн шархадсан гэв. Энэ мэдээллийг Москвагаас үгүйсгэж байгаа юм.
Энэ нь 2014 оноос эхэлсэн АНУ тэргүүтэй эвслийн Сири дэх агаарын ажиллагаанд өртөж амиа алдсан иргэдийн тооноос өндөр байна. “Airwars”- н мэдээллээр эвсэл 1044 энгийн иргэнийг хөнөөжээ. Пентагоноос үүнийг няцааж, амиа алдсан иргэний ар гэрийн нэхэмжлэлээр хэргийг мөрдөн шалгадаг бөгөөд 21 иргэн амь үрэгдсэн гэсэн байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: