Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргана
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг эрүүгийн хэрэгт татан, таслан сэргийлэх арга хэмжээ аваад удаж байгаа юм. Тодруулбал, түүнийг “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хэрэгт холбогдуулан ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хорьсон байгаа.
Г.Түвшинжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлжээ.
О.Сайхан
URL: