Олон улсын оюутны програмчлалын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Азийн бүсийн 36 дахь програмчлалын ACM-International Collegiate Programming Contest тэмцээн өнгөрсөн сард БНХАУ-ын Мэдээлэл технологийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн Далянь хотын Далянь технологийн их сургууль дээр явагдаж дүнгээ гаргасан байна.
Тус олимпиадад МУИС, Математик Компьютерын сургуулийн Програм хангамжийн тэнхмийн эрхлэгч Д.Гармаа ахлагчтай, багш Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Э.Хонгор, Л.Мөнх-Очир, П.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй S.M.C.S баг Монголын оюутны програмчлалын олимпиадын анхны медаль болох мөнгөн медаль хүртжээ.
Тэд Азийн бүсийн олимпиадад 796 оюутны багаас шалгарсан өндөр чансаатай 155 багаас шалгарч мөнгөн медалийн эзэд болсон байна.
АСM-ICPC тэмцээн нь их дээд сургуулиудын хооронд зохиогддог бөгөөд АНУ-ын IBM корпораци ивээн тэтгэж жил бүр явуулдаг бөгөөд тэмцээн нь програмчлах ур чадвар, мэдлэг, дадлага, чадварыг шалгасан програмчлалын дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг юм.
Б.Хэрлэн
URL: