УРАН, ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ХЭВЛИЙД БУЛШЛАГДАН ХАДГАЛАГДАХ ЁСГҮЙ

12932549_608813905933518_4875024370439085001_n

Хэд хэдэн эх сурвалжуудаас харж ийм мэдээлэл эмхэллээ.
ЗГХЭГДарга С.Баярцогт цөмийн асуудлаарх хуулийн төслүүдээ түр хугацаагаар эргүүлэн татахаар болсон байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл; Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл; Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтүүдийг хэлэлцэхээр тов зарлагдаад байсан юм.

Гэсэн хэдий ч өнөөдөр гишүүдийн ирц бүрдээгүй тул чуулганы нээлтийг хийж чадаагүй.

Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өргөн барьсан төслүүдээ эргүүлэн татаж авахаар болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Тэрээр уг асуудлуудыг олон нийт буруу ташаа ойлгож байгаа тул тодорхой хугацаанд зөв мэдээллийг түгээж, нэгдсэн ойлголттой болсны дараа дахин хэлэлцүүлэхээр өргөн барина” гэжээ.

Хэдийгээр энэ асуудлыг одоо түр хугацаагаар хойш тавьж байгаа ч иргэний нийгмийн байгууллагууд, судлаач нар өөр байр суурьтай байна. Учир нь олон улсын судлаач нар “Цөмийн хаягдал, хог шаарыг ирээдүйд Монголын газар нутагт булах нь тохиромжтой хуурай газар” хэмээн судалж тогтоосон.

Тиймээс Монгол улс ОУ-ын гэрээ коневенцд нэгдэх юм бол тухайн газар нутгаас гарсан цөмийн хог хаягдлаа эргүүлэн хадгалах хариуцлагыг хүлээх заалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр гаргалгаагүй маш сөрөг үр дагавартай гэдгийг Гамшгийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Г.Ганбаатар хэвлэл мэдээллийн хэрэгсээр тайлбар ярилцлага өгсөн байна.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Францын Арева компанид ашиглалтын 5 лиценз олгогдсон. Хэрэв ЗГХЭГДарга Баярцогтын өргөн барьсан уг асуудал дахин хэлэлцэгдэн дэмжигдвэл гадаадын компаниуд МОНГОЛ улсаас ураны нунтаг олборлон ашиг олсон ч, хог шаарыг нь булаж хадгалж байх нутаг дэвсгэр нь эргээд МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ХЭВЛИЙ болох аюул ойрхон байгаа ажээ.

Jana Ganbi


URL:

Сэтгэгдэл бичих