Микрочдод олгосон хугацаа пүрэв гаригт дуусна

d12d9f345c452971greatНийтийн тээврийн үйлчилгээний 5012 гэх стандартад үйлчилгээнд явж байгаа их, бага, дунд багтаамжийн автобуснууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан тохиолдолд хасагдах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг аж.

Тэгвэл Нийслэлийн тээврийн газарт 350 орчим бага оврын автобус буюу микроавтобус бүртгэлтэй байгаагийн 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн байгааг тус газрынхан өнгөрсөн жилээс эхлэн анхааруулж, үйлчилгээнд явуулахгүй гэдгийг мэдэгдэж байсан. Харин гуравдугаар сарын 01-нээс насжилт нь дуусан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагыг мөрдөж эхлэх байсан ч микроавтобусаар нийтийн тээвэрт үйлчилдэг иргэд хүсэлт гаргасны дагуу нэг сарын хугацаатай хойшлуулсан билээ.

Нийслэлийн удирдлагуудаас олгосон дээрх хугацаа энэ баасан гаригт дуусаж, бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 01-нээс стандарт хангахгүй байгаа микро автобусыг шугаманд явуулахгүй болох аж. Гэхдээ энэ нь зөвхөн ашиглалтын хугацаа дууссан микро автобуснууд төдийгүй нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус болон такси, автомашинуудад хамаатай гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих