ХҮН шинэ даргатай боллоо

1547

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсан ХҮНамын асуудал нэг талд шийдэгдэж, цэгцрэх шатандаа орлоо. Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр  хоёр ч удаа гараад байсан юм. Харин  өчигдөр ХҮНын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо. Т.Ганболд нь өмнө нь олон хүнд төслүүдийг гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч төдийгүй, бизнесийн салбарт бодитой баялаг бүтээгч юм. Ийнхүү хоёр сарын туршид маргаантай байсан намын дотоод асуудал одоо цэгцрэх шатандаа орлоо хэмээн гишүүд дүгнэж байна.


URL:

Tags:

Нэр: Hi Огноо: 29 March 2016

XYN gd ni yag ymar nertei nam be

Нэр: ДЭЭД ШҮҮХЭД ХҮСЭЛТ. Огноо: 29 March 2016

сонгууль өнгөртөл асуудлыг барьж өгөөрэй . дэндүү бузартчихлаа. Гуйя

Сэтгэгдэл бичих