Айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан тоолуурыг нэг цагаар урагшлуулна
Энэ сарын 25-26-нд /2016.03.25/ шилжих шөнө орон даяар зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл зуны цагийн хуваарь шилжсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг ирэх сарын 1-нээс өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулах юм байна. Ингэснээр өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болгох гэнэ.
URL: