Шинэчлэлийн нэг мєр хийж, vндсэн хуульдаа єєрчлєлт оруулъя

Сонгуулийн хуулийг айлгадаг зэвсэг Сонгуулийн тогголцоог єєрчлєх санаачлага гараанаасаа гарсан ч гурван жил дуншиж байна. Сураг нь дуулдаж, бараа нь харагдавч “газар хороодоггvй”, тєрж мэндэлдэггvй гайхалтай урт настай хууль юм санж. Товчхон хэлбэл, эрхэм гишvvд тогтолцооноос бусдыг бараг л бэлэн болгожээ. Хvнийг шууд сонгох уу, намыг голлож дугуйлах уу гэдгээ шийдчихвэл ердєє ганцхан єдрийн дотор л цоо шинэхэн сонгуулийн хуулиа баринтаглаад гаргачихна гэдэгт Их хурлын гишvvд итгэл тєгс байна. Гэвч єнєє хэр намууд сонгуулийн тогтолцоогоо сонгож чадахгvй байна.Тиймээс энэ сонголтыг Их хурлын намрын ээлжит чуулганы танхимд шийдсvгэй хэмээн тvр хvлээх л vлдэв. Гэтэл vvний хажуугаар “Энэ удаа хуулиа батлах нь батална аа. Гэхдээ 2016 оны сонгуулиас хvчин тєгєлдєр мєрдєхєєр батална. Бvр єєрчилсєн шиг єєрчлєєд УИХ-ын гишvvдийнхээ тоог 99 юм уу, эсвэл 100 жаахан гарантай болгочихьё” гэсэн яриа хаа сайгvй тэнэх болов. Vvний цаана ирэх сонгуулийг хуучин хуулиар, явуулах сонирхолтой хэсэг бvлэг нуугдаж байна гэсэн хар сэр ч дагаад намирч байна. Єєрєєр хэлбэл, ирэх сонгуулийг дан мажоритараар явуулах нь тойрогтоо асар их мєнгє цацаж, сонгогчдод “юм хийсэн хvн” хэмээн нэр сайтай харагддаг хэсэгт яах аргагvй ашигтай юм. Нєгєє талаар vнэхээр 99 гишvvнтэй болчихвол УИХ-ын vйл ажиллагаа сайжирч, нєлєєнд автдаг, хуулийг хуйвалдаж баталдаг vзэгдэл арилах уу гэдэг эргэлзээтэй асуудал. Нєлєєнд автахаар бол тоо хэд байгаад ч нэмэргvй.

Нэмэгдэхvvний байрыг солиход нийлбэрийн чанар єєрчлєгдєхгvй

УИХ-ын гишvvд 50:26, 40:36, 38:38, 24:52 гэсэн тоог толгой єєд татахгvй бодсоор сууна. Намрын чуулганаар сонгуулийн хууль батлагдахаар болоод эхлэнгvvт гэнэт “дєрєєн чимээ” гарав. Vндсэн хуулиар дамжуулан парламентын гишvvдийн тоог 99 болгох хуулийн тєслийг зарим гишvvн санаачилж, гарын vсэг зуруулаад эхэлсэн аж. Vндсэн хуулиар “Шууд сонгох, сонгогдох эрхтэй” учраас АН-ын санал болгоод байгаа намын нэр дугуйлах пропорциональ хувилбарыг дэмжих боломж хаалттай. Намын нэр дугуйлсан тохиолдолд ард тvмэн сонгуульд санал єгєх биш, намын дарга нь УИХ-д гишvvнээ “томилдог” болно.

Пропорционалиар гарсан намаас “томилолт” авсан гишvvнд сум, аймгийн бэрхшээл, сонгогч сонин биш санагдана. “Би жижиг зvйлтэй ороолдохгvй, улс орны хэмжээний шийдвэр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн томроход сонгогчид хэлэх vггvй хоцорно. Тиймээс Vндсэн хуульдаа “гар хvрч” хєндєєд “Парламентыг 99 гишvvнтэй болгох” заалтыг нэмэхээр тєлєвлєсєн байна. Бэлгэ дэмбэрэлийг бодож “99″ гэсэн тоог сонгосон байх. Гэхдээ энэ санаачлага анхных биш. Хаврын чуулган завсарлахаас ємнє “108″ болгох саналыг цєєнгvй гишvvн гаргаж байв. Єдгєєгийн 76 гишvvн баталсан хуулиасаа болж “тэнэг”, “мангуу”, “авлигач” “ямаа”, “хонь” “олигархи” гэхчилэн тvмэн янзын хоч сонсдог. Vvнийг эрхэм гишvvд шvvмжлэл хэмээн хvлээн авна. Хувьсалзаж, уурлах гэхээр дараагийн сонгууль бодогдох учир хvчээр инээмсэглэнэ.

УИХ-ын гишvvд “лобби”-д єртдєгєє хvлээн зєвшєєрдєг. Шалтгаан нь “Бид 76-уулахнаа учраас цєєдєєд лоббидуулаад байдаг юм” гэсэн энгийн тайлбар. Чуулганы нэгдсэн хуралдааны vеэр санал хураахад байхгvй гишvvнийхээ товчлуурыг дараад саналаа дэмжvvлчихдэг vзэгдэл тасрахгvй байгаа. Уг нь УИХ-ын гишvvний ёс зvйн дvрмээр хориглосон ч нэг л болж єгєхгvй байдаг бололтой. Иймэрхvv байдлаар УИХ-ын гишvvн нь УИХ-ын гишvvнээ лоббидоно. Хєндлєнгийн хяналтгvй ийм vед УИХ-ын гишvvний тоог 99, 108 болгоод нэмэргvй. Тєсєв мєнгє, тендертэй холбоотой асуудалд эрхэм гишvvд илvv ач холбогдол єгч єєрсдийнх нь хэлдгээр аргагvйн эрхэнд “хvчээр лоббидуулсаар” байх болно. Нэмэгдэхvvний байрыг солиход нийлбэрийн дvн єєрчлєгдєхгvй гэдэгтэй адилхан.

Хоёр танхимтаы парламент ямар вэ
Сонгуулийн тогтолцоо єєрчлєх, “99″ гишvvнтэй болох тухай ярианы хойноос “Хоёр танхимтай парламенттай болбол ямар вэ?” гэсэн асуулт хариулт хайн нэхэж явна. Монгол Ардын Намын дарга, Ерєнхий сайд С.Батболд хоёр танхимтай парламенттай болох санал гаргасан. 2012 оны сонгуулиар бэлэн мєнгєний амлалт єгєхгvй байх санамж бичигт улстєрийн намуудын дарга нар гарын vсэг зурах vед “Парламентын шинэчлэлийн тєлєє” гэсэн санаа давхар орсон юм. Цаад утга нь хоёр танхимтай хуучны АИХ шиг УИХ-тай болно гэсэн vг.

Дээд доод танхимтай болснорр “тєсєв таналаа”, “хєрєнгє мєнгє идлээ”, “лоббидууллаа” хэмээх хардлагаас ангижирч ядаж “авлигачин” нэрнээсээ сална, гишvvд, Дээд танхим нь оногдсон, vvргээ гvйцэтгээд доод танхимын аймаг, орон нутгаа тєлєєлсєн жинхэнэ тєлєєлєгчид хяналт тавиад явбал улс орны хєгжилд ахиц, ард тvмний амьжиргаанд нэмэр болох нь дамжиггvй. Энгийнээр тєсєєлєхєд хоёр танхимын 500 гишvvн санал нийлж тєсєв хєрєнгє завшина гэдэг худлаа. Дээд танхим нь байнгын ажиллагаатай тєлєєлєгчдєєс бvрдсэн доод танхим нь жилд 2-3 удаа хуралдцаг байхаар зохицуулалт хийхэд болохгvй зvйлгvй биз.

Мэдээж хэрэг єнєє маргааш шууд хэрэгжvvлэх аргагvй. Гэхдээ ойрын жилvvдэд боломж бол бий. Нэг танхимтай парламенттай нєхцєлд гишvvдийн тоог 108, 99 болгоод нэмэргvй. Сайн vг дуулахаас илvv харин ч хардлага, сэрдлэг газар авна. Бvр 76 тэрбумыг 99 тэрбум болгож, улсын тєсвєєс саах нь, яасан ч ханаж цаддаггvй юм гээд шуугина. Тиймээс парламентын шинэчлэлээ дорвитойхон хийж, нэг мєр хоёр танхимтай болгох хуулиа баталчихвал яасан юм бэ.

Зєвхєн сонгуультай холбоотой биш єєр єєрчлєлтvvд орно

Vндсэн хуульд хамаагvй гар хvрч болохгvй гэдэг vvднээс УИХ Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах журмын тухай хууль баталсан. Ємнє оруулсан дордохын долоон єєрчлєлтєєс ч санаа авсан байх. Хэн дуртай нь гар хvрэхийг хориглосон хууль баталсан нь Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахын оршил байлаа. Тєрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сvхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-ын 40 орчим гишvvний бvрэлдэхvvнтэй байгуулсан. Ард тvмнээсээ санал асууна гэснийн дагуу ажиллахад 300 орчим санал ирсэн гэдэг.

Зонхилох саналууд юу байв. Єнєєгийн парламентыг хоёр танхимтай болгох. Дээд танхим 50, доод танхим 400 гишvvнтэй. Их танхимаасаа бага танхимыг байгуулах. Дээд танхим Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, Улсын дээд шvvхийн тэргvvн шvvгч, Vндсэн хуулийн цэцийн гишvvд, Ерєнхий прокурорыг томилж чєлєєлдєг. Бас Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, Улсын дээд шvvхийн гишvvдийн тоо, улсын хил хязгаар, засаг захиргааны нэгжийн хуваарийг тогтоодог байх эрхтэй vлдэх. Бага танхим арай єєр. Хууль баталж, нэмэлт, єєрчлєлт оруулдаг, Засгийн газрын гишvvн, Дээд шvvхийн шvvгч, гадаадад суух Элчин сайдыг томилж, УИХ-ын сонгуулийн товыг зарладаг байх санал гардаг. Эцсийн байдлаар хэрхэн єєрчлєхийг парламент олонхиор шийднэ. Vндсэн хуульд аймгийн тєвийг “сум” байхаар заасан нь олон хvнийг бухимдуулдаг. Тухайлбал, Дорнодын тєв Чойбалсан сум 50.000 хvн амтай. “Хот” болгох саналыг иргэд нь байнга гаргадаг ч “Vндсэн хууль зєрчиж болохгvй” гэсэн жижvvрийн ганцхан хариулттай. Дархан-Уул, Эрдэнэтийнхэнд ч ийм зовлон бэрхшээл бий. Адаглаад аймгийн тєвєєсєє 20 км сум, хоорондоо 5-10 км зайтай сумыг нэгтгэх гэхээр том асуудал болж хувирна. Сумын ИТХ нь шийдвэрлэнэ гэж хуульчилсан учраас боломжгvй. Засаг захиргаа, тєсвєєс ирэх мєнгє, эрх мэдлээ алдахыг хэн хvсэхэв. ИТХ-аас “хоёр сум нэгдэхийг зєвшєєрєхгvй” гэсэн шийдвэр гарна. Энэ мэт олон асуудлын ээдрээг тайлах увидас Vндсэн хуульд л байна.

Д.Дамдин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих