Нийслэлд нурах аюултай 42 барилга байна

3e8b1a27f31095465193622d89c3035d7663e335Монгол Улсын хоёр сая илүү хүн амьдардаг болсон нийслэл хотод маань газар хөдөлбөл тэсч үлдэх барилга байхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Гэвч зүгээр байгаад нурах аюултай болсон барилгууд ч цөөнгүй байна.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлж, “Нийслэлд нурах аюултай  42 барилга байна шүү” гэдгийг хатуухан санууллаа. Ийм сануулгыг өгсөөр байгаа ч холбогдох байгуулагууд тоохгүй байна. Mэргэжлийн хяналтынхан нурж унах эрсдэлтэй барилга нийслэлд 66 байсныг бууруулж 42 болгосон гэдгээ ч мэдээллээ.  Эдгээрийн дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүй, ажилчдын аюулгүй байдлыг хангах мөнгийг төсөвлөдөггүй, дотоод хяналтгүй, батлагдаагүй зураг төслөөр суурийг босгосон гэх зөрчилтэй юм. Барилгын аюулгүй байдлын стандарт хангаагүйгээс  өнгөрсөн онд 13 хүн амиа алдсан тохиолдол гарсан.Удахгүй барилгын ажил өрнөх тул Мэргэжлийн хяналтын байгууллага дахин анхааруулга өглөө.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих