ХҮН-д шургалсан Т.Ганболд гэж хэн бэ?-цуврал 1

7

“Алтан дорнод Монгол”-ын захирал, “хамар” Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй. Мөн эдийн засгийн гэмт бүлэглэл, цагдаагийн байгуулагад ч зартай нэгэн. Саяхан Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-д элссэн Т.Ганболдыг нийгэм тэр аяараа анхааралтай ажиглаж байна. Учир нь Монголын төрд цуутай эр шургалахаар эхний алхамуудаа хийж эхэлсэн болохоор түүнийг цаашид хэрхэн хөдлөхийг, өмнө нь хэн байсан, цаашид хэн болохоор зүтгэж буйг ард түмэн ажих нь зүйтэй.

Тэгвэл хөрөнгө мөнгөнийхээ хүчээр ХҮН-д хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн Т.Ганболд гэж хэн бэ. Түүний талаар сайн гэхээс саар мэдээллүүд их байдаг. Саарыг нь бичье гэвэл уншигч таны нүд чилэх бөгөөд ухаж ойлгоход ч тун ярвигтай. Иймээс цувралаар хүргэх нь илүү ойлгомжтой юм.

“Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой хуудуутай асуудал их бий.  Улсад их хэмжээний татварын өртэй энэ компани өдийг хүртэл толгойгоо илүүлж зоргоороо загнаж ирсэн талаарх мэдээлэл дарагдах хандлага давамгайлж ирсэнийг дурьдах нь зүйн хэрэг.

Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой энэ компани засаг засгийн үед том артай явж ирсэн. Өдгөө УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэгчийн мэдэлд буй эл компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокийнх байсан гэдгээр нь уншигчид олонтаа сонссон. Энэ компани өнгөрсөн жилүүдэд үнэхээр монголын хуулийг гишгэлж иржээ. Чухам яасан гэдгийг баримт түшин өгүүлье.

Тус компанийн татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас  5 тэрбум төгрөг гаргуулж, Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр  “Алтандорнод Монгол” ХХК-наас  807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  563,3 сая төгрөг гаргуулж, Нийслэлийн Татварын газарт олгохоор  тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байна.

Тэгвэл Засгийн газар хуралдаад “Алтан дорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан нь угтаа бол “Алтан дорнод Монгол”-ын талд үйлчилсэн агуулгатай гэж харахад хүргэж байлаа. Учир  нь “Алтан дорнод Монгол”-ын өрөндөө шахсан эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлаад, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах үндсэн зорилготой Ажлын хэсгийг байгуулж байв. Энэ нь өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог “Алтан дорнод Монгол”-ыг асуудлаас гаргаж авах гэсэн хэлбэртэй үйлдэл болж харагдаж байгаа юм.

“Алтан дорнод Монгол” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсад 67,178,028.3 тэрбум төгрөгийн татварын өртэй  байв. “Алтан дорнод Монгол” ХХК-ийг өртэй нь худалдан авсан Т.Ганболд тус компанийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр ширийг бүгдийг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан ч лав л 2013 оны байдлаар улсад төлөх ёстой өрийнхөө 7 тэрбумыг л барагдуулсан гэгддэг.

Тэгвэл мөн онд ТЕГ-аас Алтан дорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн  татварын өрийн тооцоог харахад 151 тэрбум төгрөгийн авлагын асуудал харагддаг.

 

АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО

 

Д/д    Татварын өр  мян/төг    Дүн мян/төг    Үндэслэл, нэхэмжлэгч    Тайлбар

  1. Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр

10 693 639,8    4 300 519,8    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.

5 022 484,0    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас  5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

 Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

807 288,8    Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1562 тоот шийдвэрээр  “Алтандорнод Монгол” ХХК-наас  807 288 800 төгрөг гаргуулж НТГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

563 348,0    Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 112 тоот  шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  563 348 000 төгрөг гаргуулж НТГ-т    Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

  1. Тайлангаар үүссэн өр, төлбөр

65 071 499,3    64 555 957,9    ТЕГ-ын УТОХГ-т ирүүлсэн тайлангаар     ААНОАТ, НӨАТ,ЗБҮӨАТ

157475,8    Нийслэлийн татварын газарт ирүүлсэн тайлангаар     ХХОАТ

27 081,8    Хан-уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

156 055,0    Төв аймгийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар     Газар, усны төлбөр

174 908,8    Архангай аймгийн татварын хэлтэст татварын тайлангаар     Газар, усны төлбөр

  1. Хяналт шалгалтаар ногдуулсан өр, төлбөр

75 325 324,1     75 325 324,1    Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300916 дугаар актаар 75 325 324,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Дүн     151 090 463,2    151 090 463,2. Нийт 151 тэрбум төгрөгийн өр авлагын асуудал байдаг.

 

Харин мөн онд “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан Т.Ганболдын хамтрагч Б.Болд 2013 оны 3 дугаар сард ярихдаа   “Бид “Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж аваад гурван том бэрхшээлтэй тулгарсан.

Нэгдүгээрт, татварын өр. Хоёрдугаарт, олборлолт явуулчихаад нөхөн сэргээгээгүй үлдээсэн талбай, гуравдугаарт, арилжааны банкны маргаантай, маргаангүй янз бүрийн өглөгүүд биднийг угтсан. Татварын тухайд нийтдээ 74 тэрбум төгрөгийн өр байгаа юм. Үүний 50 гаруй тэрбум нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өр, үлдсэн нь түүний хүү, алданги. Бид энэ оны гуравдугаар сард Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үйл ажиллагааныхаа орлогын дийлэнхи хэсгийг татварын энэхүү өрийг барагдуулахад зориулна, “Алтан Дорнод Монгол” компанийн өмнө нь төлөөгүй татварыг бүрэн төлж дуусгана гэсэн үүрэг хүлээсэн. Гэрээг хэрэгжүүлэхийн баталгаа болгож таван тэрбум төгрөг урьдчилан төлсөн. Тэгж байж үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Татварын 74 тэрбум төгрөгийн өрөөс долоон тэрбум гаруйг нь барагдуулаад байна. Цаашид, тодорхой хугацааны дотор энэ өрийг цэгцлэх болно” хэмээн ярьж байв.

Тэгэхээр эндээс үзэхэд “Алтан Дорнод Монгол” компанийн өр ширийн хэмжээг зориуд багасгах тал дээр төр засгийн зүгээс тодорхой алхмуудыг хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 2011 оны байдлаарх татварын өр 74 тэрбум байсан юм уу, 120 тэрбум юм уу, 151 тэрбум юм уу гэдгийг нягтлах шаардлага байгаа гэдгийг зориуд тэмдэглэе.

Ямартай ч бизнес улстөрийн салбарт нэр төртэй С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, тэр хэрээрээ ахынхаа далбаан дор намирдаг байсан Т.Ганболд эрхэм С.В.Паушокийн заргатай зэрэгцэн компанийг нь худалдаж авахаар гэрээлсэн байдаг.

Түүнээс  өр ширтэй асуудалтай компанийг худалдан авахдаа Монгол Улсынхаа Засгийн газарт мэдэгдсэн үү? гэдгийг нь  тодруулахад “…Компани худалдах, худалдан авах процесс нь хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд өрнөсөн асуудал. Түүнээс биш төрийн өмчийг худалдаж авч байгаа хэрэг биш шүү дээ. Тиймээс Засгийн газарт энэ талаар мэдэгдэх шаардлага байгаагүй. Харин цаашдаа энэ компаниас Монгол Улсын Засгийн газрын нэхэмжилж буй бүх өр төлбөрийн асуудлыг бид хариуцаж ажиллах нь тодорхой юм. …Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа энэ компанийн хувьд  эрсдэл бүр их өндөр. Би үүнийг тооцож үзсэн. Миний тооцоолсноор энэ компанийн ирээдүйн сайн сайхан нь муугаасаа илүү гэж үзсэн учраас өөртөө том эрсдэл хүлээсэн хэрэг. Яах вэ, монголчууд сүүлийн хэдэн жил энэ компанийг дандаа муу муухайгаар цоллуулж ирснийг нь мэдэх байх. Цаашдаа энэ компанийг хөл дээр нь босгох, өр төлбөрийг нь барагдуулах, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийг зорих болно.” хэмээн ярьж байсан удаатай. Гэсэн ч одоо байгаа байр байдлыг нь харахад “Алтан дорнод Монгол” ХХК Монголын хууль журмыг гишгэлж байгаагаас бус хийж гавьсан юм үнэндээ алга гэдгийг топотгох нь зүйтэй. Өр ширийн хэмжээ нь автоматаар багасаад төлж барагдуулсан нь ч гавиагүй байгаагаас үзэхэд түүний ард нэр нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэг байгааг илтгэж буй бөгөөд нэг талаас үнэхээр ухаан сийлсэн зальжин нөхөд дээр нь суугааг харуулж байгаа юм.

Юутай ч эдийн засгийн гэмт хэргийн асуудлаар хэдэнтээ хууль шүүхийн хаалга татаж ирсэн Т.Ганболд татвараа ч бүрэн төлчихөөгүй байж Монголын улс төрд хүчээ зузаатгахаар өөрийн биеэр орж айсуй.

Үргэлжлэл бий.. 

Эх сурвалж: Намбус.мн


URL:

Сэтгэгдэл бичих