Цэнхэр цэрэнг цээрлэцгээе!
Э.Цэрэн Евангелийн сүмийн багш нартайгаа уулзан заавар авч, хамтран ажиллаж байгаа нь
1. Харийн шашинтай тэмц гэчихээд евангелийн шашныг сурталчилжээ
Хүн гүтгэчихээд ТЕГ-аар хамгаалуулна гэв
Сүүлийн үед Мүүний аюул гаарлаа, Мүүний шашин айл өрх бүрд нэвтэрч хүмүүсийн оюун санааг мунхруулан хордууллаа, Мүүний эсрэг нэгдэцгээе, Мүүнийг зогсооё гээд л маш их хачирхалтай, хэвийн бус чимээ шуугиан дэгдэж, олныг хуйлруулан бужигнуулж, ажил амьдралд нь саад болж байна. Үнэхээр Мүүн гэдэг том гамшиг, эрсдэл үүсээд, нийгмийн гол тулгамдсан асуудал болчихсон юм уу гэвэл тийм биш л байх юм. Өнөөдөр Монголын нийгэмд цаг алдалгүй шийдвэрлэх шаадлагатай олон хурц асуудал бодитоор байсаар байна. Тэдгээрт төр хандуулагдах учиртай зохих ёсны анхаарлыг сулруулж саармагжуулах сөрөг үүргийг ч Мүүний эсрэг дуулиан дэгдээж буй хүмүүс гүйцэтгэж, нийгмийн эрүүл сэтгэлгээ, үйл явцад гай тарьсаар явна.
Мүүн биш, тэд айдас төрүүлж байна. Мүүн биш Цэрэнтнүүдийн аюулыг яримаар байна. Тэд хэнийг ч Мүүн гэх учир битүүлэг ял буруутгалд унагаж, хэлмэгдүүлж гүтгэж, цаазын тавцанд аваачихад бэлэн аж. 1937 онд эсэргүү, японы тагнуул гэж хийрхэн, бие биеэ харлуулж гутааж гэм зэмгүй хүмүүсийг хялбархнаар урвагч, дайсан болгон, үй олноор нь амь амьдралыг нь бусниулан егүүтгэж байсантай энэ нь агаар нэгэн санагдана. Монголын ард түмэн ийм нийгмийг хүсээгүй, үгүйлээгүй. Хэлмэгдүүлэгчдэд хэм хэмжээ хэрэгтэй болж.
Мүүний аюул гарав гэх энэ түгшүүрийн харанга дэлдэлт, бусниулалт түгшээлтийн ард “Цэнхэр үст” гэж алдаршсан, Цэрэн Энэбиш (Э.Цэрэндолгор) тэргүүтэй хэдхэн хүн юуны өмнө харагдах юм. Ямагт эргэлзээтэй дуулиан шуугиан, маапаантай хэл аманд холбогдож явдаг энэ үл бүтэх эмэгтэйн төлбөртэй бужигнуулалт үймүүлэлтэд нийгэм даяараа шахуу автаж, хувийн эрх ашиг, хөлсний ажлынх нь золиос болон хагаралдаж тэмцэлдэж байна гэдэг эмгэнэлтэй.
Үе үе л хий хоосон эмх замбараагүй байдалд автан төөрөлдөж будилж явна гэдэг нийгмийн нэг төрлийн өвчин юм уу даа. Цэнхэр үст Цэрэн энэ оёгийг ашиглан харин ч өөрөө Мүүнээс аюултай шашин шахуу болж, ашиг хонжоо гаргаж байна. Бусдыг буруутгаж зүхэж, өөрсдийгөө илүүтэй давуутай мэтээр төсөөлж, сэтгэлээ хууран таашаал авдаг шүтэн бишрэгчид, мухар сохроор дагагчид нь “Бид бүгд цэрэнгүүд” гэж сүржигнэж байх юм. Нэг Цэрэн нийгэмд маш их балагтай байхад, бүгдээрээ Цэрэн болчихвол Монгол улс сүйрлийн ирмэгт ойртох буй заа. Цэрэнгээс эрхэм сайн хүн Монгол үндэстэнд байхгүй болчихоогүй байлтай.
“Монголын биед шигдсэн хувалзыг авч хаяна” гэж цэрэнистүүд хашгирцгааж байна.
Үүнийг бичигч эгэл жирийн иргэн миний бие огтхон ч Мүүний шашныг өмгөөлөх санаа агуулаагүй. Гэхдээ манай нийгэмд шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй биз дээ. Мүүн буюу Унификацийн сүм бол христийн нэг л урсгал шүү дээ. Тэгтэл энэ нийгэмд зэрэгцэн оршдог олон шашны нэгийг онцгойлон үзэн ядаж, устгана гэж лоозогнож, шүтэн бишрэгч, дэмжигчдийг нь үгүйсгэж давшилж байдаг нь юуны учир вэ? “Мүүн түглээ, Мүүн сургаалиа дэлгэрүүлж байна, Мүүн нөлөөгөө тэлж байна, Мүүн олны танил хүмүүс, улс төрчид, массыг татаж байна, Мүүнд автаж байна” гэж учир зүггүй сүйд майд болон цэрэнчүүдийн ярьж бичиж буй зүйлсийг бүх л шашин урсгалын хувьд хэлж болохоор л байна гэдэг нь тов тодорхой л харгадах юм. Бүх шашин урсгал бүгд ийм үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдөр шинэ “Мөрөөдлийн багийнхны” орилж чарлаж, бусдын амар амгаланг алдагдуулж буй бусармаг явдал нь шашны хэнээрхэл үү, шашингүйн харгислал уу? Нийгэмд ийм хандлага их болбол цаашид юуг ч газрын хөрснөөс арчина, хэлмэгдүүлнэ гэж улайран дайрах явдал хавтгайрах нигууртай.
Цэрэн Энэбиш Мүүнтэй тэмцэх нэрийн дор илээр их хэмжээний хандив цуглуулж байна. Далдуур ч мөнгө хандив мөн л хуримтлуулж хурааж, эргэлдүүлж элдэвлэж буй биз ээ. Мөн “Оюун санааны тусгаар тогтнол” гэж тусгай ТББ байгуулж, мөн ном хэвлүүлж тараан Мүүнтэй тэмцэнэ гэж байна.
“Намайг алах гээд, хядах гээд байна, нүцгэн зургийг минь олоод нийтэлчихэж, ТЕГ хамгаалалтдаа аваач, бие хамгаалагч олж өгөөч, би болон гэр бүл маань үхлийн аюулд орлоо” гэж уур амьсгалыг дэвэргэн хурцатгаж байна (нэг бүсгүй чармай нүцгэн авахуулсан зургийг нь фээсбүүкэд нийтлээд, биеэ үнэлэгч байсан юм байна гээд биччихсэн юм билээ). Яахаас ч буцахгүй улаан хамгаалагч цэрэнистүүд нь цэнхэр үст аниагаа хамгаална гээд ямар ч алхам хийж магадгүй шүү дээ. Цэрэнгийн үнэн байдлыг хэлэх гэсэн хэн бүхэн рүү тэр ухвар мөчид даглдагчдаа турхиран дайруулдаг. Тиймээс ч миний бие нууц нэрээр бичиж сууна.
Мүүн гэдэг хэрээс хэтэрсэн том хадны мангаа зохиож, хардалт сэрдэлт, гүтгэлэг гүжирдлэгийн цунамиг өрнүүлж байгаа энэ эмэгтэй яаж ийм өргөн хэмжээний кампанит ажил өдөөж, үргэлжлүүлж, олон хүнийг хэвийн бус догдлолд автуулж чадаад байна аа? Яавч ард нь зохион байгуулалттай том хүч байхаас зайлахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой бус уу? Түүнээс биш, жижиг бизнес эрхэлдэг хүн бүр нийгмийг бүхэлд нь давалгаалуулаад самууруулаад байдаггүй юм.
“Оюун санааны тусгаар тогтнол” ТББ байгуулна гэж зарласан, Мүүнтэй, бүр тодруулж хэлбэл БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэдэг эмэгтэйтэй голдуу тэмцдэг Цэрэн Энэбиш харин ч оюун санааны тусгаар тогтнол гэж юу байдгийг мэдэхгүй төдийгүй, үнэндээ тэрхүү тусгаар тогтнолдоо дайсагнан хандаж байна. “Тэр дайсантай тэмц!” гэсэн түүний тушаал зарлигийг л дуулгавартай, хүлцэнгүй даган боол зарц нь болохыг оюун санааны тусгаар тогтнол гэдэггүй юм. Харийн дайсан, буруу номтон гэж чичлүүлж, шүтэн бишрэх эрх чөлөөгөө алдаж, хэзээ ямар хараал зүхэл, яллалт гүтгэлэгт өртөх бол гэсэн айдас хүйдэстэй явахыг оюун санааны тусгаар тогтнол гэдэггүй юм. Харин оюун санааны дарангуйлал, дарамт л гэж үүнийг хэлэх байх.
Мүүн гэдэг Монгол орныг мөхөөж байгаа аюултай шашин байна гэж үндэслэл муутайгаар сүржигнэн дүвчигнэх хэрнээ, евангели гэж сайхан шашин байна гэж Цэрэн Энэбиш сурталчлах юм. Евангелийн сүмийнхэнтэй уулзаж учирч, хамтран ажиллаж, евангелийнхэн мүүнийг буруу номтон гэж байна гэж эш татаж, ам нийлүүлэн ухуулга хийж ирлээ.
(Үргэлжлэл бий).
Үнэнийг түгээгч
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene gadaad nuhurtei tsenher ustei avgai olnii tanil boloh gj hudlaa tarhi ugaaj bn
Цэнхэр Цэрэндолгоруудын жил юм шиг байна даа Цэнхэр Цэрэндолгорууд мандтугай урагшаа
Авцалдаатай юм бичээч.юм бичиж чадахгүй байж юун шашин хар мал
энэ үнэн үгээр тодорхой бичсэн байна гадны шашны урсгал болгон манай монгол хүмүүсийн сэтгэл зүйд нийцэхдээ ямар байх бол шарын шашныг хүртэл буруу зүйл нь буруу л гэдэг шүүдээ цэрэн гуай өөрөө гадны юм болгоныг шүтсэн монголоо гэсэн сэтгэл их л дутуу хүн шүүдээ би энэ яриа гарахаас өмнө соронз сэтгүүлээс харж байхдаа бодож байсан юм сайхан монгол эр хүнийг үнэлээгүй хөрөнгө мөнгөний нүдээр харийн эрийг харсан л хүншүүдээ гадны хүнтэй амьдарч байгаа хүн эх орноо энэ шуугиан тарьж байгаа үедээ би монгол хүн эх орон минь гэж ярьж байгаа шигээ үнэхээр хайрладаг болуу худлаа гэдэг нь ярилцлага болгон дээрээ харагддаг шүү энэ мөнхбаясгалан гэдэг дэвэргэгч сэтгэлгээтэй турхирагч хамгийн муу хүн чанартай сэтгүүлч нэртэй нэг хүн бас нийлчих юмаа монголчууд бид цөөхүүлээ шүү энэ бүхэнд ухаалаг хандаж монголоо хамгаалья