Пхеньян Өмнөд Солонгосыг айлгав

02e396344428fc30originalУмард Солонгос БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордныг пуужингаар харвах туршилтын буудлага хийжээ. Дээрх туршилтын буудлагыг Умард Солонгосын төв телевизээр харуулсан ба Ким Жон Ун“Манай арми Өмнөд Солонгосын Засгийн газрын ордныг хайр найргүй устгахад бэлэн болсон” хэмээн мэдэгдсэн байна. Пхеньяны ээлжит сүрдүүлгийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе армиа байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Пак Гын Хе мэдэгдэлдээ“Умардын энэ балмад өдөөн хатгалга өөрсдийг нь үгүй хийнэ” гэсэн юм. Умард Солонгосын цөмийн болон холын тусгалт пуужингийн туршилтын хариуд НҮБ урьд хожид байгаагүй эдийн засгийн хатуу хориг тавьснаас өдөөн хатгах нь улам нэмэгдсэн билээ. Мөн АНУ болон БНСУ хилийн ойролцоо цэргийн хамтарсан хээрийн сургууль хийсэн нь Пхеньяны эрх баригчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Ким Жон Ун төв телевизээр мэдэгдэл хийхдээ“Хөх ордныг үнсэн товрог болгож, дээрэмчдийн Засгийн газрыг үгүй хийнэ” гэж заналхийлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих