Хакүхо аваргын ялалтад Осако хотынхон дургүйцэв
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башё Хакүхо аваргын түүхэн амжилтаар өндөрлөлөө. Тэрээр сүүлийн барилдаанд нутаг нэгт их аварга Харумафүжиг таче дээрээс тулж, шууд зайлах мэхээр давсан юм. Энэ бол түүний 36 дахь ялалт бөгөөд мэргэжлийн сумогийн бас нэгэн дээд амжилтыг үүгээр тогтоолоо. Гэвч 36 дахь цомоо гардан авч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргыг Осако хотын иргэд үг хэлүүлсэнгүй.
NHK телевизид ярилцлага өгөх үед Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ. Энэ түүний сүүлийн барилдаанаас болсон нь тодорхой байлаа. Хакүхо аварга давахдаа шууд тулаад шууд зайлсан, мөн Осака нутгийн бөх Гойёдо түрүү авч чадаагүй нь нөлөөлсөн үү, сүмогийн тэмцээнд урд өмнө нь гарч байгаагүй их уур бухимдал, эгдүүцэл түүний 36 дахь ялалтыг нулимсаар чимсэн юм.
Хакүхо аваргыг ярьж эхэлмэгц үзэгчдийн дундаас “Зайлж давчаад баяртай байна уу” хэмээн хашгирсан нь аваргыг эвгүй байдалд оруулсан юм. Сэтгүүлч яриагаа үргэлжлүүлтэл бас л хашгирч эхэлсэн ч үгээ заавал хэлэх ёстой байсан аварга зориглон “Эхний өдөр унасан нь надад сайнаар нөлөөлсөн. Озэки Кисеносато, Гойёдо нар сайн барилдлаа. Өнөөдрийн барилдааны хувьд ингэж давна гэж бодсонгүй. Уучлал хүсье” хэмээсэн юм. Хару башёгийн эхний өдөр өвдөг шороодсон Хакухо аварга тэмцээнийг дуусан дуустал араас нэхэн барилдаж, сүүлийн өдөр гэхэд нэг унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдсэн юм. Монгол хүний дайчин, тэвчээртэй занг гаргаж, барилдааны явцад илүү гэдгээ нотолсон түүнд сүмогийн холбооноос анхааруулга хүртэл өгсөн юм. Ямартай ч анхааруулга, эсэргүүцэлтэй тулгарсан их аварга сэтгэлийн хат заан тэр бүх саадыг амжилттай туулан 36 дахь түүхэн амжилтаа тогтоолоо. Түүнд спортын өндөр амжилт хүсье.
З.Хуяг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Амжилт хүсье