Боксчдын олимпийн эрхийн төлөөх тоглолтууд эхэллээ
БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн үргэлжилж байна. Энэ өдөр манай боксчдоос эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 54 кг-д Б.Чинзориг, 56 кг-д Э.Цэндбаатар, 69 кг-д Б.Түвшинбат, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар шөвгийн найм болон хүрлийн төлөө өрсөлдөх эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанаа хийнэ. Өнөөдрийн тулаан 14.00 цагаас эхлэх бөгөөд манай тамирчдаас хамгийн түрүүн эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар рингэнд гарна. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөөх тоглолтоо хийнэ.
URL: