Бохир улс төрийн золиос бүсгүйчүүд болж буйг зогсоох цаг нь болжээ

УИХЧенжийн гараар дамжиж байсан үнэтэй нүүрсийг төр зохион бай­гуулалтад оруулж, шууд хэрэг­лэг­чийн гарт хүргэх бодлогыг хэрэг­жүүлж эхэлсэн нь 2013 оны үйл явдал. Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжсэн энэ бодлогыг тухайн үед “Нүүрс” хөтөлбөр хэмээн онцолж, иргэдийн талархлыг зүй ёсоор хүлээж байлаа. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилН.Алтанхуягийг сайдын суудлаас нь буулгах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн зэвсэг болж, хөтөлбөр үр дүнгээ өгч чадаагүй.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Л.Гансүх болон түүний эргэн тойронд ажиллаж байсан олон залуусыг хорьж, цагдаж байцаав. Хэрэг үүсгэх оролдлогоо барьж хорьсон хойноо зохион байгуулсныг гурав хоног үргэлжилсэн шүүх хурлаас бид харсан. Ямар ч хамаагүй аргаар ял оноох гэсэн улайрал сүүлдээ бүр хэрээс хэтэрч, олон ч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн гэдгийг бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сонсч мэдлээ. Эрчүүдийн бохир улс төрийн золиосонд нягтлан бодогч бүсгүй өртөж, 10 сар хоригдож, улмаар өнгөрөгч долоо хоногт хэрэг нь цагаадсан юм. Хоёр жил энэ бүсгүй хамт олон, ах дүү, амраг садан, танил хүмүүстээ авлигач, мөнгө идсэн луйварчин гэж харагдсан.

Цаашдаа ч түүнийг ингэж харах хүмүүс олон бий. Эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, 10 сар хүйтэн шоронгийн шалан дээр хэвтэх шалтгаан нь ердөө л эрчүүдийн улс төрийн толхилцоон төдий байжээ. Гэвч өнөөдөр Б.Мөнгөнтуяа 10 сар сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсны нөхөн төлбөрийг төрөөс авч чадахгүйд хүрээд буй. Шүүх гэм буруугүй бүсгүйг ямар ч шалтгаангүй хорьсон гэдгээ хүлээн зөвшөөрч цагаатгахын оронд холбогдох хэрэгт баримт сэлт олдоогүй учраас хэрэгсэхгүй болгоно гэсэн тогтоол гаргаж арьсаа хамгаалжээ. Ингэснээр цагаатгах биш хэрэг үүсгээгүй учраас бүсгүй хуулийнхны нэг бай, улс төрийн тоглоомын хохирогч болоод л өнгөрч буй юм.

 

Хуульзүйн сайдыг огцруулах хоморгонд мөн л төрсөн дүү нь өртөж байсан удаатай. Эр нөхөр нь хэрэгт холбогдохоор эхнэрийг нь ч мөн зүгээр орхидоггүй гэдгийг Ё.Отгонбаяр гишүүний зохиомол хэрэг бидэнд харуулсан. Г.Дэнзэн гэх залуу тендер авсан асуудалд мөн л эхнэрийг нь оруулж, Н.Алтанхуягийн хамаатан гэдгээрээ тэр бүсгүй нийгэмд ад үзэгдэж байлаа.

 

Хэн ч энэ хохирлыг төлөхгүй. Бүсгүй гомдол гаргаад явах эрхтэй ч монголын хууль шүүхийн хүнд суртлыг давж 38 сая төгрөг авч чадна гэдэг мөрөөдөл. Хамгийн чадвартай өмгөөлөгч хөлслөөд ч тэд бүлэглэлийн дээр гарч чадахгүй. Хууль шүүхийнхэн хэрвээ бүсгүйд нөхөн төлбөр өгвөл өөрсдийгөө улстөрчдийн гар хөл гэдгээ баталсан хэрэг болох учраас ямар ч хамаагүй аргаар тэд хохирлыг хэрэгсэхгүй болгож дөнгөх биз. Улстөрчдийн тоглоом нэг нэгнээ занаж сүрдүүлэхээс хэтэрч хуулиар далайлгадаг, хэрэг үүсгэж хорьдог, ойр дотны, эсвэл ойрхон ажилладаг хүмүүсийг нь барьж хорьдог, тэр тусмаа эмэгтэйчүүдийг ашигладаг бусармаг аргатай болсныг ганцхан энэ хэрэг харуулаагүй. Цэвэр агаар сангийн мөнгө угаасан хэрэгт мөн л нягтлан бодогч бүсгүйг хорьж цагдсан, Н.Энхбаярын авлигын хэрэгт төрсөн дүү нь холбогдож өдгөө эх орондоо ч ирж чадахгүйд хүрээд буй.

Хуульзүйн сайдыг огцруулах хоморгонд мөн л төрсөн дүү нь өртөж байсан удаатай. Эр нөхөр нь хэрэгт холбогдохоор эхнэрийг нь ч мөн зүгээр орхидоггүй гэдгийг Ё.Отгонбаяр гишүүний зохиомол хэрэг бидэнд харуулсан. Г.Дэнзэн гэх залуу тендер авсан асуудалд мөн л эхнэрийг нь оруулж, Н.Алтанхуягийн хамаатан гэдгээрээ тэр бүсгүй нийгэмд ад үзэгдэж байлаа. Даргын угаасан мөнгөний төлөө тушаалд гарын үсэг зурсан нягтлан бодогч бүсгүй өртдөг “гажиг” тогтолцоо өнөө хэр явлаа. Бүр хамтарч мөнгө угаасан хэргээр ял авдаг.

Төр, хувийн хэвшилд ажиллаж буй ямар ч доод албан тушаалтан даргынхаа тушаалыг биелүүлэх ёстой. Дарга тушаал гаргасны дараа таны энэ тушаал хууль бус юм биш үү гэж хэлэх ардчилал өнөөдөр манайд тогтоогүй байна. Ингэж хэлснийхээ төлөө ажлаасаа халагдахад хэзээ ч хууль шүүх очиж өмгөөлж байсан түүх байхгүй гэхэд хатуудахгүй биз. Харин даргыгаа хилс хэрэгт гүтгэсэн, хэл амаар доромжилсон хэрэгт холбогдсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Эрийн муу эмд гэгчээр хуулийнхан ядарсан хэдэн эмэгтэйчүүдэд л эр бяраа гаргадаг болсныг энэ мэт хэргээс харж болно. Задарсан улстөрчдөө хямгадаж чадаагүй атлаа ядарсан бүсгүйчүүдийг улс төрийн бохир тоглоомын золиос болгодог хэлмэгдүүлэлт одоо бүр хөхүүл хүүхэдтэй эхчүүд рүү шилжлээ.

 

Тэгж чадахгүй бол тэд мөн л нэг гэмгүй бүсгүйн амьдралаар тоглосон хэрэгт унана. Бүсгүйг гэм буруутай гэдгийг тогтоогоогүй атлаа барьж хорьж, хөхүүл хүүхдээс нь салгачихаад байгаа нь яг л Б.Мөнгөнтуяаг гэнэтхэн барьж хорьсон процесстой адилхан байгаа учраас 10 сарын дараа хэрэгсэхгүй болгох аргаа хэрэглэхгүй гэсэн баталгаа алга байгаа юм.

 

Эх үрийн нулимсаар улс төр хийтлээ улайрч боломгүй санагдах юм. Х.Баттулга гишүүнийг улс төрийн тавцангаас арчих, Тавантолгойн төслийг хамгаалж үлдсэний төлөө түүнтэй зарласан дайндаа эрхэм гишүүний эргэн тойронд ажиллаж байсан бүсгүйчүүдийг мөн л оролдож эхлэв. Туслахын үүрэг бол туслахын л үүрэг байдаг. Бохир мөнгө угаасан хэрэгт туслах хүн оролцоно гэвэл түүн шиг үлгэр байхгүй гэдгийг манай хуулийнхан мэдэхийн дээдээр мэдэж буй. Туслах хүн юу хийдэг вэ гэдгийг захын нэг хурган дарга ч мэднэ. Цай дөхүүлэх, бичиг цаасыг нь янзлах, албан бичиг явуулах, цаг бүртгэх, хурлын тов тогтоох, иргэдтэй уулзуулах хөтөч нь болдог. Түүнээс биш та төмөр замаас тэдэн төгрөг идэх гэж байна уу, надад тэдийг нь өгөөрэй гэж суудаг туслах байдгийг өнөө хэр сонссонгүй.

Гаргасан тушаалд нь гарын үсэг ч зурж оролцоогүй хүн яагаад хамтарч мөнгө идсэн уусан хэрэгт холбогдсоныг тун удахгүй хуулийнхан баримттай гаргаж ирэх биз. Тэгж чадахгүй бол тэд мөн л нэг гэмгүй бүсгүйн амьдралаар тоглосон хэрэгт унана. Бүсгүйг гэм буруутай гэдгийг тогтоогоогүй атлаа барьж хорьж, хөхүүл хүүхдээс нь салгачихаад байгаа нь яг л Б.Мөнгөнтуяаг гэнэтхэн барьж хорьсон процесстой адилхан байгаа учраас 10 сарын дараа хэрэгсэхгүй болгох аргаа хэрэглэхгүй гэсэн баталгаа алга байгаа юм. Улс төрийн тоглоомын дараагийн золиос нь “Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнтуяа гэх бүсгүй байв. Мөн л яаж яваад хаа байсан төмөр замын төслөөс мөнгө идсэн уусан хэрэгт холбогдсоныг хэн ч таашгүй. Ийм шалтгаанаар гэдэг баримт хуулийнханд байхгүй. Зөвхөн Х.Баттулга гэх хүнтэй холбогдож, түүний эхлүүлсэн нэг том төслийг удирдаж яваагийн хувьд тэр ээлжит золиос.

Юутай ч бүсгүй өнөөдөр батлан даалтад гараад байгаа ч хэрэгт холбоотой гэдгийг батлах, нотлох баримтыг шүүх батлаагүй байгаа юм. Ёстой л нийтлэлч Э.Энэрэлийн хэлсэнчлэн манай хуулийнхан тойрч хуцдаг хав нохой шиг боргож давхихаас өөр шидгүй болж. Эрчүүдийг дийлж чадахгүй болохоор эмэгтэйчүүдээр оролдож элгийн, элгийн хэрэг үүсгэдэг болов. Олигтойхон боргоод ноцож чадахгүй атлаа хий дэмий л тойрч давхисаар дахиад хэдэн бүсгүйг гяндангаар сүрдүүлэхийг хэлэх аргагүй юм. Харамсалтай тэд нэг ч эмэгтэйг буул­гаж авч дөнгөөгүй юм. Бүсгүйчүүд бохир улс төрөөр оролдоггүй гэдгийг тэдэнд Б.Мөнгөнтуяа ойлгуулж өглөө. Цаашид ч олон бүсгүйчүүд ойлгуулж өгөх биз.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

URL:

Сэтгэгдэл бичих