Хөл бөмбөг тоглох эрхээ 50 жилээр хасуулсан Рикардо Феррейра

1f1584a3-f426-475c-8656-830b8215e7b9Өнөөдөр Луис Суарес бүтэн жил найман сарын дараагаар Уругвайн шигшээдээ дахин тоглох гэж байна. Тэрбээр 2014 оны ДАШТ дээр Жоржо Кьеллиниг хазсан хэргээр шигшээдээ тоглох эрхээ есөн тоглолтоор хасуулсан нь сая л дуусгавар болсон юм. Энэ тохиолдолтой холбогдуулан хөлбөмбөгийн түүхэнд хамгийн урт хугацаанд тоглох эрхээ хасуулсан нэгэн явдлыг дурсая.

2014 оны арваннэгдүгээр сард Швейцарийн дөрөвдүгээр дивизионий “Португал” хэмээх багт тоглодог Рикардо Феррейра хожигдсон тоглолтынхоо дараагаар шүүгчийн нүүр рүү бөмбөгөөр хэд хэдэн удаа цохиж, шүүгчийн унамагц нь ойр байсан саван дахь усыг дээрээс нь асгаж танхайрсан явдал гарсан юм. Ер нь Рикардо Феррейра биеэ барьж дийлдэггүй, тун ууртай нэгэн гэнэ. Урьд нь шүүгчийн өмнөөс шүглийг суга татаж, багийн албан тушаалтнуудыг үг хэлээр доромжилж хэрэг тарьж л явсан нөхөр юм байна. Харин шүүгчтэй тэгж харилцсаных нь дараагаар түүний хөлбөмбөг тоглох эрхийг 50 жилээр хассан юм Тухайн үед 28 настай байсан тэрбээр 78 настайдаа л хөлбөмбөг тоглох эрхтэй болсон гэсэн үг.
Энэ нь хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй урт хугацааны торгууль ажээ.

Эх сурвалж: Times.mn


URL:

Сэтгэгдэл бичих