Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн Цогоод амжилт хүсч үзэгээ дурсгалаа

1511

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль болон Ерөнхийлөгчийн 88-р зарлигийг амьдралд хэрэгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа иргэн Б.Цогтгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгайлан хүлээн авч уулзан түүнд өөрийн үзэгээ дурсган талархал илэрхийлсэн байна.

Энэ талаар иргэн Б.Цогтгэрэл өөрийн Facebook, Twitter хуудсандаа “Ерөнхийлөгч “Цогоо минь мохож болохгүй, цуцаж болохгүй Шилэн дансны тухай хуулиар сайн ажиллаарай” гээд энгэрээсээ үзэгээ авч дурсгав.” хэмээн бичсэн бичлээ.

Иргэнд эрхийг нь бодитоор олгосон Монголын анхны хуулийн санаачлагч болон түүнийг амьдралд хэрэгжүүлж буй иргэн хоёр ийнхүү уулзацгааж Шилэн дансны тухай хуулийг улам идвэхжүүлэхэд иргэдэд урам өгсөн сайхан үйл явдал боллоо хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: TSAG.MN


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 March 2016

Элбэгдорж хужаа гэж доромжилсон гэж ээждээ хэлж уйлж шоудаад дарваан хар цагдаад баригдаж хушуу нь эргэчихсэн уйлаад л байсан саяхандаа хувь заяаны шоглоомоо гэж…

Сэтгэгдэл бичих