Ц.Элбэгдорж: Х.Баттулга Тавантолгойг би авъя гэсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа ийнхүү хийв. Энэ удаагийн уулзалтыг шууд дамжуулсан юм. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудлын хүрээнд ярилцсан бөгөөд зарим сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын талаар “Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэж хэлсэн юм.
Мөнгө өгвөл хэнийг ч хамаагүй муулдаг болсон хэвлэлийн асуудлыг зохицуулах уу?
Энэ асуултад “Миний санаачилсан хуульд яваандаа хэвлэл мэдээллийг боомилох хууль болох гэж байсан учраас би татаж авсан. Хэвлэлийн эрх чөлөөний талд би зогсоно. Эрх чөлөөний нэг давуу тал бол алдаа хийх боломж байдаг. Алдаагаа засаад цааш явна” гэсэн хариулт өглөө. Иргэдийн сошиалаар явуулсан асуултад тэрээр ийн хариулж байна.
-Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу?
-Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж. Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй.
-Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?
-Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбрат трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ
-Таныг гүтгэж, доромжлох юм. Үүний цаана хэн байна вэ?
-Намайг гүтгэж доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ. Би үүнийг үзэгдэл гэж бодож байгаа. Хүнээр төлөөлөх хэлэх арга байхгүй. Хэдэн зуун хүн сууж байгаад өсвөр насныхны тархийг буруу зүйлээр угааж байгаа нь буруу.
-Цагдаагийн байгууллагыг ХЗБХ шалгана гэсэн. Та юу гэж бодож байна?
-Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа. Эмэгтэй хүний ард, гадаад паспортны ард нуугдаж байхаар өөрөө хүрээд ирэх хэрэгтэй. Нэг юм хэлье. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Наад улсууд чинь улам мэргэжиж байгаа улс. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороогоор шалгуулна ч гэх шиг. Хууль хяналтынхаа ажилтныг хамгаалах хэрэгтэй. Тэгэж байж бид шударга болно. Ерөнхийлөгч шалгаж байгаа талд нь байдаг байсан шүү гэж магадгүй хожим ярихыг үгүйсгэхгүй. Хийж байгаа ажилдаа цалин нь хүрэлцэхгүй байна. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуулаа нэг намынхан. Дотооддоо зөрчилтэй байна, сонгууль ойртож байна. Та юу бодож байна?
-Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд янз бүрийн асуудал яригдсан байж магадгүй, тийм хүмүүс нэр дэвшээд хэрэггүй. Тийм зарим нэг хүмүүст би нэр дэвшээд хэрэггүй гэж хэлсэн.
Буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс улс төрөөс гарах нь зөв. Ардчиллыг дэмждэг хүмүүсийн сэтгэл зүрх урагдаж байгаа, эд нар хоорондоо талцаад аймшигтай юм болж байна гэж харж байна. Ардчилал эрх чөлөөгөө хууль бус зүйлээс аврах ёстой. Би энэ байр суурин дээр байгаа. Үг хэлэх эрх чөлөө, хийж бүтээх эрх чөлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Энэ талд нь зогсох ёстой гэж боддог.
Монголын төр авлигачдын нөлөөнд орж дампуурч дууслаа. Та юу бодож байна вэ?
-Монголын ард түмэн төрөө хараад алга ташаад уйлаад сууж байгаа бол муу төр. Харин шүүмжилж байгаа бол сайн төр. Төрийн эзэн бол ард түмэн. Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Монголыг алба ажлаараа дамжуулж аврая гэсэн хүмүүс байгаа. Бүгдээрээ хулгай зэлгийдээ баригдсан юм байхгүй.
-Монгол дахь МҮҮН-ын ажиллагааны талаар мэтгэлцээнд дуудаж байна, Ерөнхийлөгчөө таныг?
-Намайг өмнө нь мэтгэлцээнд дуудаж байсан, ганц энэ биш. Улсууд дургүй юм билээ. Та өөрийгөө төлөөлөхгүй, ард түмнийг төлөөлж байгаа шүү. Та ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү гэдэг үгийг хэлж байсан. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарчихсан бол очоод мэтгэлцэж болно л доо.
-Одоогийн болж байгаа үйл явдал нийгмийг талцуулаад байх шиг. Сонгуульд оролцохын тулд та МҮҮН-ээс санхүүжилт авсан юм уу, танай нам санхүүждэг юм уу?
-МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм тэнд байна гэж би хардаг. Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэж боддог. Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй. Бусдыг урхидах, тархи угаах.
Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнгээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.
-С-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаасан бэ?
-Энэ бол нөгөө л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ гэж. Хариу өгөх байлгүй.
Тэр нэвтрүүлэгт зөв юм бий, гэхдээ Монголыг талцуулах, түүгээр дамжуулж бие биеэ талцуулах хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол салах хэргтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй.
-Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй байж болох уу. Ганбат гэдэг хүн АНУ-ын иргэншлийг яаж авсан юм бэ?
-Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно.
Ер нь бид монгол иргэнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр ирж очиж байдаг, ийм замыг нээх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас 2011 онд Монголчууд олуулаа болъё гэдэг санаачлага гаргаж байсан. Тийм учраас саяхан хууль санаачилсан. Монголын иргэн гадаадад мэндлээд орж ирж байгаа бол монгол аав, ээж нь хөтлөөд орж ирж байгаа бол заавал виз гэхгүйгээр ороод ирж болно. Бид арай олуулаа болох хэрэгтэй. Энэ тухай үргэлж л ярьдаг байсан. Элбэгдорж санаачилсан болохоор болдоггүй юм уу, ийм боломж олгосон хууль санаачлахаар.
-Улстөрчид олон мэхтэй байна, яах вэ?
-Тийм ээ, эндээсээ ч загасны дэгээ гаргаж ирж шидээд л, тэндээсээ ч нэг юм гаргаж шидээд л. Ийм учраас Хариуцлагын тухай хуулийг батлах хэрэгтэй.
Прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, тийм учраас түүнийгээ прокурор нь нотол гэдэг заалтыг давхар оруулсан.
Тэр төсөлд прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй гэж заасан. Магадгүй нэг хуулийн ажилтан өөр нэг эрх ашиг сонирхолд хөтлөгдөөд маш шударга хүнийг хэлмэгдүүлэх гэсэн бол яах вэ, энэ тохиолдолд тухайн гишүүнийг хууль зөрчсөнийг нь прокурор нотол гэдэг заалтыг давхар оруулсан.
-Та сэтгүүлчийг шүүхэд өгч байсан уу?
-Би нэг ч сэтгүүлчийг, нэг ч хэвлэлийн эсрэг гомдол гаргаж байгаагүй. Гартаа тааралдсан шавар бүхнээ цацдаг, гартаа таарсан бүхнээ цацдаг. Тэртэй тэргүй гомдол гаргадаггүй юм чинь энэ нэг бэлэн обьект байна гэдэг. Цаашдаа би нэг ч хэвлэлийг хаа гэдэг үүрэг өгөхгүй, нэг ч сэтгүүлчийг шүүх цагдаад өгөхгүй. Энийг өөрөөрөө харуулах хэрэгтэй. Харин миний тэр хандлагыг буруугаар ашиглах хэрэггүй.
-Аавынхаа тухай та яриач?
-Миний аавыг Монголын Цахиа гэдэг. Цэрэгт явсны дараа өөд болсон. Миний өвөг дээдэс Монгол нутагт хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Хаа нэг газраас нүүж ирээгүй. 1990 онд гаргасан бохир технологийн нэг нь хаа нэгтэйгээс нүүж ирсэн гэдэг. Хэдэн үеэрээ Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн хүмүүс шүү.
Хатуудаа хатуу сайхандаа сайхан газар миний өвөг дээдээс хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Намайг гүтгэх гэхээрээ үүгээр доромжилдог. Миний аав, өвөг дээдэс Монгол газар нутагт төрж өссөн хүмүүс. Нүүдэлчин удамтай хүмүүс байсан шүү. Тийм хүний үр сад. Би хөгшин аавынхаа нэрээр нэрлүүлэхийг хүсдэг. Монголын Цахиагийн Элбэгдорж. Өөр юм байхгүй.
-Төрийг яаж хариуцлагатай болгох вэ?
Саяхан УИХ-аас Нийтийн сонсголын хууль гэдэг мундаг хууль баталсан, бүх газар амилуулаасай. Төсвийн асуудал томилгооны асуудал бүгд тэнд байгаа. Төрийг хариуцлагатай болгох. Төрийг хариуцлагатай болгоход мөнгө зарахгүйгээр хийж болно. Харин УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүс нь Хариуцлагын тухай хуулиас зугатаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Сонгуулиар хулгайч, авлигач хүмүүсээсээ сална гэж ярьдаг ч мартдаг, түүнийгээ эргээд сонгодог. Төрд муугаа шахаад гаргадаг хуультай болох ёстой. Ийм учраас энэ хуулийг УИХ-ын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна.
Төрийг хариуцлагатай болгооч гэдэг юмыг иргэд шаардах эрхтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол хийхгүй.
Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох.
Малаа хувьчлах үзэл хэдэн мянган жилээс эхтэй, монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэдэг. Энийг би хуулийн дор гэж ойлгож байгаа, ийм уламжлалтай. Тэгэхээр уламжлалаа сэргээж байгаа. Нөгөө талаар монгол хүн хувь заяандаа эзэн болъё. Монгол Улсын хөгжлийн философи бусад улсаас ялгаатай. Иргэд нь хүчтэй байх юм бол эв зохицолтой нийгэм хөгжих суурь болдог. Эхлээд бид өөрийнхөө замыг тодорхойлох хэрэгтэй. Монгол хүн эрхтэй, мэдлэгтэй, бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэрнийг тойрсон гэр бүл боломжтой байдаг биш хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа, энэ бүхэнд оролцоотой байх юм бол энэ Монголын хөгжлийн философи.
Хэн УИХ-д олонх болохоос хамаарах биш, монгол хүний хүсэл зоригоос хамаардаг байх хэрэгтэй. Ингэвэл хөгжлийнхөө зөв замд гарна. Бид донсолгоотой зам руу орсон. Бид үнэн замаар явж байгаа, хүний явдаг замаар явж байгаа. Таны хүсэж байсан ардчилал мөн үү гэж хүн асуудаг. Мөн гэж би хариулдаг. Монгол хүн түүхэндээ байгаагүйгээр хийх боломжтой байгаа, түүхэндээ байгаагүйгээр төр засгаа шүүмжлэх боломжтой байгаа. Ардчиллын мөн чанар гэдэг дургүй байх эрхийг хамгаалахад оршдог. Та хувь заяагаа шийдээд явах ёстой. Ардчиллын утга учрыг ингэж ойлгох ёстой. Бид ардчиллын 20 хэдэн жилд будилж явж бүгдээрээ л суралцаж байна.
-Хуулийн шинэчлэлийн төлөө та намдаа ганцаарддаг уу?
-Би намаас түдгэлзсэн хүн, ард түмнийг төлөөлсөн хүн. Бүх нам, бүх хүмүүстэй хамтарч ажиллахын төлөө явна. Ганцаардаад байгаа зүйлгүй.
Э.Сүрэн
sonin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэгээд яагаад Баттулгад өгөхгүй гээд Ерөнхийлөгч Элбэгдорж гуай та Хятадын компанид өгөх нь илүү гэж үзээд байгаа юм уу .
Халтмаагийн Баттулгад өгвөл миний хувьд Монголын ард түмэнд өгсөнтэй адил бусуу гэж мунхаг би бодном
Hyn gyjirdeheed bainaa daa
Хужаад өгсөнөөс монгол хүнд өгсөн нь эх оронч шийдэл баймаар
Эрдэнэс ТТ-гоо өгөөд, өөрийн бодол өөрсдөө зөв гээд явсан нь дээр. Хэт их хувийн өмч шүтэж, ардчилал ярьж, төрийн зүхсэнээр улс орон, ард иргэд л туйлдаж гүйцлээ. Нүүрс ухаад хэдэн $ цохиж чадахгүй гэж өөрсдийгөө битгий доошоо хий. Энхсайхаан, та хол бай.