Африкийн тулаанчид Монгол ах дүү хоёртой “цусаа гартал” үзнэ гэв

633333333333Монгол сумоч Хошиказэ Б.Амармэнд найрааны хэргээр сумогоос хөөгдсөний дараа ах Б.Дамбыгаа даган Японы мэргэжлийн тулааны тамирчин болсон. Тэгвэл ах дүү Б.Амармэнд, Б.Дамба нар маргааш буюу энэ сарын 25-ны өдөр Японы нийслэл Токио хотын “Tokyo dome” спорт цогцолборт Африкийн шилдэг тулаанчидтай хүч үзэхээр болжээ. Японы тулааны урлагийн “Ganryujima” холбооноос зохион байгуулж буй энэхүү тулаанд Монгол ах дүүс Сенегалын аварга Грис Будо /Gris Budo/, Өмнөд Африкийн аварга Бонгинкоши Мадонсера /Bonginkoshi Madonsera / нартай тулалдана. Оноолтын хувьд Б.Дамба Грис Будотой, Б.Амармэнд Бонгинкоши Мадонсератай таарсан бөгөөд тэд дүрэмгүй “зодолдоно”. Дашрамд дурдахад, Африкийн тулаанчид Монголын тулаанчидтай “цусаа гартал үзнэ” хэмээгээд байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих