Израиль АНУ-ыг Ирантай “хардав”
Иран улс НҮБ-ын Зэвсэглэл, олон улсын аюулгүй байдлын хорооны ажиглагч гишүүнээр элссэн билээ. Тэгвэл энэхүү үйл явдлыг Израиль улс хүндээр тусгаж авчээ. Тус улсыг төлөөлөн НҮБ-д суух элчин сайд Д.Дэнон Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандаж бичсэн захидалдаа энэ байр сууриа тодорхой илэрхийлсэн байна. Тэрээр “Иран шиг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа улсыг энэ байгууллага эгнээндээ нэгтгэхгүй байх ёстой” гэж өгүүлжээ.
НҮБ-ын дэргэдэх Зэвсэглэл, олон улсын аюулгүй байдлын хороо нь 193 гишүүн улстай бөгөөд энэ сарын 2-нд болсон хуралдаанаараа Ираныг ажиглагч гишүүний статустайгаар 100 хувийн саналаар элсүүлж авсан юм. Энэ нь “АНУ Ирантай харилцах харилцаагаа шинээр тодорхойлох вий” гэсэн болгоомжлолыг Израильд төрүүлсэн бололтой. Учир нь Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани НҮБ-ын чуулганд оролцохоор явахын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай утсаар ярьсан. Энэ нь 1979 оноос хойш хоёр улсын төрийн тэргүүн хоорондоо утсаар ярьсан анхны тохиолдол болсон юм. Д.Дэноны захидалд энэ болгоомжлол нь илт харагдаж байсан бөгөөд “Хассан Рухани цөмийн хөтөлбөрийн талаар М.Ахмединежадаас илүү уян хатан бодлого баримталж байгаа мэт боловч үнэн эсэх нь цөмийн хөтөлбөрөө зогсоосон тэр цагт л мэдэгдэнэ” гэх зэргээр бичсэн байсан аж.
Х.Рухани нь М.Ахмединежадаас ялгаатай нь цөмийн хөтөлбөрийн асуудлаар уян хатан байр суурь баримталж байгаа бөгөөд АНУ-тай зөвшилцсөний үндсэн дээр олон улсаас тавьсан хоригийг цуцлуулж чадсан билээ.
АРДЫН ЭРХ
URL: