Хуурамч үнэмлэх үзүүлж мөнгө залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Энэ сарын эхээр 20-25 насны залуу өөрийгөө “Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” хэмээн танилцуулж, хуурамч үнэмлэх үзүүлэн хяналт шалгалтаар явж байна хэмээн эмийн сангуудаар явах болж. Түүнчлэн орсон эмийн сангуудаасаа тодорхой хэмжээний мөнгө залилан авсан байна.

Тиймээс энэ этгээдийг харсан бас таних хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 70121002, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 324124, 320981 гэсэн утсанд мэдэгдэж мэдээлэл өгөхийг хүсч байна. Мэдээллийг чандлан нууцална. Мөн аж ахуй нэгжүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

О.Сайхан


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 March 2016

Ахлах эм зүйч гэж байхаас АХЛАХ ЭМЧ ЗҮЙЧ гэж байх уу сайн уншдаа

Сэтгэгдэл бичих