Монгол залуус Лондонд нэг сар бэлтгэл хийжээ
“Хоромхон” клубын тоглогч одоо 16 настай Г.Ганбаяр, “Эрчим” клубын тоглогч, 20 настай С.Гал-Эрдэнэ нар Англид 83-т эрэмбэлэгддэг хөлбөмбөгийн клубт нэг сарын бэлтгэл сургуулилт хийсэн талаар Лондоны төв хэвлэл “Дейли Мейл”-д онцолжээ.
Манай тамирчдын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөл ногоон талбайд гарч чадаагүй байсан бөгөөд очсон эхний долоо хоногтоо мэргэжлийн тоглогчдын бэлтгэлдээ таарч тохирох гэж нэлээд хэцүү байсан аж. Гэвч хоёр долоо хоногийн дараа тамирчид шинэ бэлтгэл сургуулилтдаа дасан зохицсон байна.
Түүнчлэн “Дейли Мейл” сонинд “Хоромхон” клубын тоглогч Г.Ганбаярын хувьд өөрийн авьяас чадвараа харуулж, оролцон тоглосон хоёр тоглолтдоо хоёр удаа амжилттай дамжуулалт хийж, хоёр удаа гоол оруулсныг онцлоод түүнийг мэргэжлийнхний анхааралд өртсөн учир дараа жилээс мэргэжлийн багтай гэрээ байгуулж магадгүй гэжээ.
Мөн Г.Ганбаяр, С.Гал-Эрдэнэ нарыг мэргэжлийн клубийнхэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн хөлбөмбөгчин болох бүрэн боломж байгаа гэж ярьсан байна.
URL: